Хайх

Женнифер Энистон 13 жилийн дараа телевизийн салбарт эргэн ирж байна

Женнифер Энистон 13 жилийн дараа телевизийн салбарт эргэн ирж байна

Риз Уидерспунтэй хамтран шинэ цувралд тоглоно

Text: Buro.Mongolia


Зураг:

HBO телевиз жүжигчин Женнифер Энистон ба Риз Уидерспун нар гол дүрд нь тоглосон шинэ цуврал гаргах гэж буйгаа зарлалаа. Энэхүү төсөл нь Нью-Йорк хотын медиа салбар, тэр дундаа өглөөний шоуны тайзны арын амьдралын талаар өгүүлэх гэнэ.

Тус цувралыг HBO телевизийн хуучин удирдлагуудын нэг Майкл Элленберг хариуцан ажиллаж байгаа бол кино зохиолыг "House of Cards" цувралын продюсер Жей Карсон бичжээ. Мөн Энистон, Уидерспун нар гүйцэтгэх продюсерын үүргийг давхар гүйцэтгэх болно.

Эргэн сануулахад 2017 оны эхээр HBO телевиз Риз Уидерспун гол дүрийг нь бүтээсэн "Big Little Lies" нэртэй цуврал танилцуулсан байгаа. Риз хоёр хүүхдийн ээж Мэделин гэх бүсгүйн дүрийг бүтээсэн бөгөөд энэ дүрээрээ "Emmy Awards" наадамд хоёр ч удаа нэр дэвшсэн билээ.

цааш үзэх