Хайх

Женнифер Лоуренс Зельда Фицжеральдын дүрд тоглоно

Женнифер Лоуренс Зельда Фицжеральдын дүрд тоглоно

“Zelda”

Text: Buro.Mongolia


Зураг:

Энэхүү киног Зельда Фицжеральдын өдрийн тэмдэглэлээс сэдэвлэн бүтээнэ

Холливүүдын жүжигчин Женнифер Лоуренс зохиолч Зельда Фицжеральдын тухай "Zelda" кинонд гол дүр бүтээхээр болжээ. Энэхүү намтарчилсан утга уянгын киноны зохиолыг Эмма Фрост ("Shameless", "The White Queen") бичиж, "A Beautiful Mind", "The Da Vinci Code" зэрэг бүтээлүүдээрээ алдартай Рон Ховард найруулж байгаа юм.

Киноны үйл явдалд Зельда ба түүний нөхөр "The Great Gatsby"-гийн зохиолч, Фрэнсис Скотт Фицжеральд нарын уран бүтээлийн өрсөлдөөн болон тэдний түвэгтэй харилцааны тухай өгүүлэх болно.

Хосууд XX зууны эхээр Нью-Йорк болон Парисын утга зохиолын хүрээнийхэн дунд жинхэнэ одууд байсан юм. Тэдний нэр сонины эхний нүүрэнд нэг бус удаа гарч байлаа. Тэдний хайрын түүх яг л Фрэнсис Скотт Фицжеральдын зохиолууд шиг маш эмгэнэлтэй төгссөн байдаг. Зельда Фицжеральд шизофрени өвчинтэй болох нь 30 настайд нь тодорхой болж, 47 настай байхад нь түүний хэвтэж байсан сэтгэцийн эмнэлэгт гал гарч нас барсан юм.

"Zelda" киноны зохиолыг Фицжеральд нарын өдрийн тэмдэглэл, захидлууд ба уран бүтээлүүдээс сэдэвлэн бичиж байна.

 

 

цааш үзэх