Хайх

Жизель Бундхен утга учиртай амьдралын тухай ном гаргана

Жизель Бундхен утга учиртай амьдралын тухай ном гаргана

Түүний номыг энэ намраас унших боломжтой

Text: Buro.Mongolia


Зураг:

Нийт 15 жилийн турш дэлхийн хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчөөр шалгарч, загварын ертөнцөд хувьсал хийсэн Бразилийн супермодель Жизель Бундхен "Lessons: My Path to a Meaningful Life" (Сургамж: Утга учиртай амьдралын төлөөх миний зам) нэртэй номоо гаргах гэж байна. Тэрээр энэхүү шинэ номондоо загвар өмсөгчийн карьер, гэрлэлт ба гэр бүлийнхээ талаар дэлгэж, утга учиртай амьдрах гэж юуг хэлж байгааг уншигчдад хуваалцах болно. Жизель албан ёсны Instagram хуудастаа хүүхэд нас, гэр бүл, карьерынхаа онцлох мөчүүдийг харуулсан зургуудыг нийтэлж, шинэ номынхоо товыг зарласан байна.

"Өнгөрсөн 37 жилийн турш туулсан замаа эргэн харахад, намайг чиглүүлж өгсөн үнэт зүйлс ба миний өнөөдрийн байр сууринд хүрэхэд тусалсан арга барилууд гүн гүнзгий утга учиртай, өөрчлөлтөнд хүргэсэн туршлага байсан. Намайг өнөөдөр хэн болсныг минь тодорхойлсон тэрхүү уналт, амжилтаар дүүрэн аяллаа та бүхэнтэй хуваалцах гэж байгаадаа би үнэхээр их баяртай байна!" гэж Жизель Бундхен бичжээ.

Жизель Бундхений "Lessons: My Path to a Meaningful Life" нэртэй ном 2018 оны аравдугаар сарын 12-нд худалдаанд гарна.

Эргэн сануулахад 1990-ээд оны үед загварын ертөнцөд ноёрхож байсан "Героин шик" гэх загвар өмсөгчдийн давалгааг халж, 1999 онд тачаангуй моделиудын эрин үеийг авчирсан гол хүн бол Жизель Бундхен хэмээн тооцогддог.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх