Хайх

Харри Поттерын түүх ирээдүйд үргэлжлэх үү?

Харри Поттерын түүх ирээдүйд үргэлжлэх үү?

Жоан Роулинг Харригийн адал явдлыг төгссөн гэж үзэж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Саяхан алдарт "Харри Поттер" франчайзын найм дах зохиолоос сэдэвлэсэн "Harry Potter and the Cursed Child" жүжиг Нью-Йорк хотын Бродвей театрт нээлтээ хийсэн билээ. Энэ үеэр сэтгүүлчид номын зохиолч Жоан Роулингоос Харри Поттерын түүх цаашид тайзан дээр үргэлжлэх эсэхийг асуухад "Би хэлэхийг хүсч байсан түүхээ өгүүлж дууссан гэж бодож байна. Би долоодугаар номын төгсгөлд Альбусыг илт онцолж байсныг хүмүүс анзаарсан байх. Харин одоо бид энэ түүхийг гүйцэд өгүүлсэн гэж бодож байна. Тиймээс цаашид Харригийн ач, зээ нарын тухай өгүүлэх нь утгагүй хэрэг. Би өөрөө ч ингэх сонирхолгүй байна" гэж тэрээр хэлжээ.

Эргэн сануулахад "Harry Potter and the Cursed Child" нэртэй жүжгийн зохиол 2016 оны долоодугаар сарын 31-нд хэвлэгдэн гарч байсан юм. Энэхүү зохиолд насанд хүрсэн Харри Поттер ба түүний бага хүү Альбус нарын хоорондын харилцаа, адал явдлын тухай өгүүлдэг билээ.

Дашрамд дурдахад Харри Поттерын ид шидийн ертөнцийн бас нэгэн дүр болох амьтан судлаач Ньют Скамандерын адал явдлыг харуулдаг "Fantastic Beasts: The Crimes of Grindelwald" кино 2018 оны арваннэгдүгээр сарын 16-нд нээлтээ хийнэ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх