Хайх

Жоан Роулингийн Fantastic Beasts and Where to Find Them номоор гурван кино хийнэ

Жоан Роулингийн Fantastic Beasts and Where to Find Them номоор гурван кино хийнэ

Цуу яриа батлагдлаа

Text: Б.Амина


Зураг:

Зохиолч Жоан Роулинг Fantastic Beasts and Where to Find Them номоороо гурван кино хийх тухайгаа өөрийн Twitter хуудаснаа бичжээ

Их Британийн зохиолч Жоан Роулингийн Fantastic Beasts and Where to Find Them бүтээлээр гурван ангит кино хийх аж. Жоан Роулинг нэгэн уншигчийнхаа асуултанд хариулахдаа "Harry Potter and the cursed child ном жүжиг хэлбэрээр тайзнаа тоглогдох бол Fantastic Beasts and Where to Find Them ном гурван ангит кино болж гарна" гэсэн байна.

Fantastic Beasts and Where to Find Them кинонд Харри Поттерын түүх эхлэхээс 70 жилийн өмнөх үйл явдлыг өгүүлдэг бөгөөд гол дүрийн шидтэн Ньют Скамандерийн дүрд Эдди Редмэйн тоглосон билээ.

Гурамсан киноны эхний анги Их Британид арваннэгдүгээр сард нээлтээ хийнэ.

 

цааш үзэх