Хайх

Жорж Р.Р.Мартин Таргариен удмын тухай ном гаргахаа зарлалаа

Жорж Р.Р.Мартин Таргариен удмын тухай ном гаргахаа зарлалаа

Өвөл ирэх болоогүй байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Алдарт "Game of Thrones" буюу "Хаан ширээний тоглоом" цувралын эх зохиол болох "Гал мөсний дуун" номын зохиолч Жорж Р.Р.Мартин өөрийн блогоор дамжуулан дахин нэг шинэ ном гаргахаа зарласан байна. "Гал мөсний дуун" цувралын нэг хэсэг болж байгаа энэхүү ном нь "Fire and Blood" (Гал ба Цус) гэх нэртэй бөгөөд Таргариен удмын тухай илүү дэлгэрэнгүй өгүүлэх гэнэ.

Жорж Р.Р.Мартины хэлснээр бол тус шинэ номын үйл явдалд I Эйгон Таргариенаас (Эзлэгч) эхлээд III Эйгоний засаглалын үе хүртэлх тэдний эхнэрүүд, хүүхдүүд, дайснууд, ах дүүс, дайн, хууль ёс, аяллуудыг хамарсан бүх түүхийг өгүүлэхээр болжээ. Мөн Жорж Р.Р.Мартин 640 хуудаснаас бүрдсэн "Fire and Blood" номонд маш их луу гарч, түүгээр ч зогсохгүй зураач Даг Уитлигийн бүтээсэн 80 ширхэг хар цагаан зураг багтана гэдгийг нэмж онцолсон юм.

"Fire and Blood" ном 2018 оны араваннэгдүгээр сарын 20-нд худалдаанд гарна.

Жорж Р.Р.Мартин Таргариен удмын тухай ном гаргахаа зарлалаа (фото 1)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх