Хайх

2018 оны Оскарын наадмын нэр дэвшигчид тодорлоо

Өрсөлдөөн албан ёсоор эхэллээ

Text: Бюро 24/7

Өнгөрсөн шөнө Лос-Анжелес хотноо 90 дэх удаагийн Америкийн кино академийн шагнал гардуулах ёслол буюу Оскарын наадмын нэр дэвшигчдийг зарласан байна. Энэ жил найруулагч Гильермо дель Торогийн "The Shape of Water" уран зөгнөлт кино нийт 13 төрөлд нэр дэвшин номинацийн тоогоороо тэргүүлжээ. Үүний араас Кристофер Ноланы бүтээсэн Дэлхийн II дайны сэдэвтэй "Dunkirk" кино нийт найман номинацид, Мартин Макдонагийн "Three Billboards Outside Ebbing, Missouri" гэх гэмт хэргийн сэдэвтэй инээдмийн кино долоон төрөлд тус тус өрсөлдөж байна. Тэгвэл Оскарын "шилдэг кино" номинацид дээрх бүтээлүүдээс гадна, Жордан Пилийн бүтээсэн "Get Out" триллер, Грета Гервигийн "Lady Bird" болон бусад кинонууд нэр дэвшиж ширүүхэн өрсөлдөөн үүсгэжээ.

Жүжигчдийн хувьд Гэри Олдман (Darkest Hour), Фрэнсис Макдорманд (Тhree Billboards Outside Ebbing, Missouri) нар Оскарын наадмаас шилдэг гол дүрийн жүжигчний шагнал хүртэх өндөр магадлалтай гэж кино шүүмжлэгчид үзэж байна. Мөн энэ жил Марго Робби дуулиант уран гулгагч Тоня Хардингийн дүрээр (I, Tonya), Сирша Ронан "Lady Bird" киногоор шилдэг гол дүрийн жүжигчинд нэр дэвшиж, өрсөлдөөнийг улам сонирхолтой болгож байгаа юм.

90 дэх удаагийн Оскарын наадам 2018 оны гуравдугаар сарын 4-нд Лос-Анжелес хотод зохион байгуулагдах болно. Энэ жилийн шагнал гардуулах ёслолыг дахин Жимми Киммел хөтлөхөөр болсон юм. Харин одоо 2018 оны Оскарын наадмын нэр дэвшигчдийг харцгаая:

2018 оны Оскарын наадмын нэр дэвшигчид тодорлоо (фото 1)

Шилдэг кино

"The Shape of Water" (Гильермо дель Торо)
"Dunkirk" (Кристофер Нолан)
"Call Me By Your Name" (Лука Гуаданьино)
"Three Billboards Outside Ebbing, Missouri" (Мартин Макдона)
"Lady Bird" (Грета Гервиг)
"Phantom Thread" (Пол Томас Андерсон)
"Darkest Hour" (Жо Райт)
"Get Out" (Жордан Пил)
"The Post" (Стивен Спилберг)

Шилдэг найруулагч

Гильермо дель Торо (The Shape of Water)
Грета Гервиг (Lady Bird)
Кристофер Нолан (Dunkirk)
Жордан Пил (Get Out)
Пол Томас Андерсон (Phantom Thread)

Шилдэг эмэгтэй жүжигчин

Фрэнсис Макдорманд (Three Billboards Outside Ebbing, Missouri)
Марго Робби (I, Tonya)
Сирша Ронан (Lady Bird)
Сали Хокинс (The Shape of Water)
Мерил Стрип (The Post)

2018 оны Оскарын наадмын нэр дэвшигчид тодорлоо (фото 2)

Шилдэг эрэгтэй жүжигчин

Гэри Олдман (Darkest Hour)
Дэниел Дэй Льюис (Phantom Thread)
Тимоти Шаламе (Call Me By Your Name)
Дэниел Калуя (Get Out)
Дензел Вашингтон (Roman J. Israel, Esq.)

Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин

Эллисон Жейнни (I, Tonya)
Лори Меткалф (Lady Bird)
Октавия Спенсер (The Shape of Water)
Мэри Жей Блайж (Mudbound)
Лесли Мэнвилл (Phantom Thread)

Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин

Сэм Рокуэлл (Three Billboards Outside Ebbing, Missouri)
Уиллем Дефо (The Florida Project)
Ричард Женкинс (The Shape of Water)
Вуди Харрельсон (Three Billboards Outside Ebbing, Missouri)
Кристофер Пламмер (All the Money in the World)

2018 оны Оскарын наадмын нэр дэвшигчид тодорлоо (фото 3)

Шилдэг кино зохиол

"Three Billboards Outside Ebbing, Missouri"
"Lady Bird"
"Get Out"
"The Shape of Water"
"The Big Sick"

Шилдэг анимэйшн кино

"The Boss Baby" (Том Макграт)
"Ferdinand" (Карлос Салдана)
"Coco" (Ли Анкрич)
"Loving Vincent" (Дорота Кобиела, Хью Велчман)
"The Breadwinner" (Нора Туми)

цааш үзэх