Хайх

Оскарын наадмын нэр дэвшигчдэд зориулсан үдийн зоог

Марго Робби, Гари Олдман, Сирша Ронан

Text: Бюро 24/7

Хэдхэн цагийн өмнө Лос-Анжелес хотын Beverly Hilton зочид буудалд жил бүр зохион байгуулагддаг Оскарын наадмын нэр дэвшигчдэд зориулсан үдийн зоогны арга хэмжээ болж өнгөрлөө. Энэхүү үдийн зоог нь ёслолын ажиллагаа эхлэхээс нэг сарын өмнө зохион байгуулагддаг бөгөөд Оскарт нэр дэвшсэн жүжигчид, найруулагчид, продюсерууд, кино ба хөгжмийн зохиолчид нэг дор хуран цугларч сонирхолтой сэдвүүдийг хөндөж, үдийн зоог барьж, мөн уламжлал ёсоор хамтдаа хөрөг зургаа даруулдаг байгаа.

Оскарын 2018 оны нэр дэвшигчдэд зориулсан энэхүү арга хэмжээнд Мэрил Стрип, Сирша Ронан, Марго Робби, Фрэнсис Макдорманд, Салли Хоукинс, Тимоти Шаламе, Гари Олдман, Дэниел Дэй Льюис, Дензел Вашингтон болон бусад одууд хүрэлцэн иржээ.

Та 90 дэх удаагийн Оскарын наадмын нэр дэвшигчдийн жагсаалтыг эндээс хараарай.

 

  • Зураг:
Цааш үзэх