Хайх

Жимми Киммел Оскарын наадам дээр алдаа гаргасандаа одоо хүртэл зовдог

2018 оны Оскарын наадмын хөгжилтэй тизер трейлер цацагдлаа

Text: Бюро 24/7


Зураг:

 

ABC телевизийн албан ёсны Youtube суваг дээр 90 дэх удаагийн Оскарын наадмын тизер трейлер цацагдсан байна. Энэхүү видеоны гол баатраар мэдээж хэрэг наадмын хөтлөгч Жимми Киммел тодорчээ. Америкийн кино урлаг ба шинжлэх ухааны академи энэ жил Жимми Киммелийг ёслолын үйл ажиллагааг дахин хөтлүүлэхээр урьсан байна. Эргэн сануулахад тэрээр өнгөрсөн жил Оскарын наадмыг хөтлөх үедээ алдаа гаргаж, шилдэг киногоор "La La Land"-ыг андуурч (үнэн хэрэгтээ "Moonlight" шалгарсан байсан) тодруулсан юм.

90 дэх удаагийн Оскарын наадмын тизер трейлерт Жимми Киммел тухайн үед гаргасан алдааныхаа тухай бүтэн жилийн турш бодсон гэдгээ маш хөгжилтэй байдлаар харуулжээ. Трейлерийн үйл явдалд Жимми өөрийн гоёлын хослолоо мах шардаг зууханд шатааж, кофе шоппод хий юм харж, түүний нэрийг андуурсан худалдагч руу дайрч мөн хүлээн авсан маш олон захидлуудаа уншихаас айж байгаа харагдана.

90 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол 2018 оны гуравдугаар сарын 4-нд Лос-Анжелес хотноо зохион байгуулагдана. Та нэр дэвшигчдийн жагсаалтыг эндээс хараарай.

 

 

цааш үзэх