Хайх

Chanel бугуйн цагны Première цуглуулгаа шинэчиллээ

Chanel бугуйн цагны Première цуглуулгаа шинэчиллээ

18 карат

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Энэ зун болж өнгөрсөн Baselworld үзэсгэлэнгийн үеэр Chanel брэнд алдарт Première цуглуулгадаа хоёр шинэ загвар нэмснээ зарлалаа

Chanel-ын бугуйн цагны Première цуглуулга анх 1987 онд олон нийтэд дэлгэгдсэн билээ. Эдгээр цагны найман өнцөгт их бие нь тэр үед брэндийн шүтэн бишрэгчдэд № 5 сүрчигийн таглааны хэлбэр эсвэл Вандомын талбайг санагдуулдаг байсан гэдэг.

2008 онд домогт загварт анхны өөрчлөлтүүд орж, цаг керамикаар бүрхэгдэж, харин хэлбэр нь хэвээр үлдсэн юм. Дахиад таван жилийн дараа хэмжээ нь өөрчлөгдөж, загвар арай эмэгтэйлэг бөгөөд дэгжин болсон. Тэгвэл энэ удаад Chanel нэгэн зэрэг хоёр шинэ хувилбар гаргалаа. Цагны бугуйвч нь огцом өөрчлөгдөөгүй ч гинжин загвартай болоод авсан. Эх бие нь 56 ширхэг алмазаар бүрхэгдэж, харин арын хэсгийг нь маш нарийн сувдан хавтангаар хийсэн байна. Түүнчлэн загвар хоёр төрлийн хэмжээтэй гарсны нэг нь нэлээд жижиг 16 x 22 x 6,2 мм, нөгөөдөх нь арай хэвшил болсон 20 x 28 x 6,6 гэх хэмжээтэй болжээ.

 

цааш үзэх