Хайх

Chopard Каннын кино наадмын бэлгэ тэмдгийг очир эрдэнээр чимэглэлээ

70 жилийн ойн баярт зориулж

Chopard Каннын кино наадмын бэлгэ тэмдгийг очир эрдэнээр чимэглэлээ

Швейцарийн үнэт эдлэлийн Chopard брэнд Каннын кино наадмын 70 жилийн ойн баяр болон хамтын ажиллагааны 20 жилийн тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан кино наадмын бэлгэ тэмдэг болсон "Palme d'Or" буюу "Алтан дал мод" шагналыг шинэчиллээ.

Chopard дал модны мөчир дээрх навчны ирмэгийг очир эрдэнэ чулуугаар чимэглэсэн нь шинэчлэгдсэн дизайны гол онцлог болсон байна. Тэд мөн дал модны мөчрийг "Fairmined" гэрчилгээтэй алтаар бүржээ. Энэхүү гэрчилгээ нь Chopard брэнд металл олборлохдоо байгалийн нөөцөд гамтай, хариуцлагатай хандсан гэдгийг баталж байгаа юм.

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх