Хайх

Coco Crush Chanel үнэт эдлэлийн цуглуулгад шинэ загвар нэмэгдлээ

Coco Crush Chanel үнэт эдлэлийн цуглуулгад шинэ загвар нэмэгдлээ

Алт ба очир эрдэнэ

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Брэндийн бэлэг тэмдэг болсон хаваастай хээ бүхий шар ба цагаан алтан үнэт эдлэлээс бүрдсэн цуглуулгад дөрвөн төрлийн шинэ бөгж нэмэгдлээ

Франц ордны үнэт эдлэлийн дархад Coco Crush цуглуулгыг ойролцоогоор жилийн өмнө бүтээсэн билээ. Тэд брэндийн хамгийн алдартай Chanel 2.55 цүнхнээс энэхүү уран бүтээлийнхээ санааг олж авсан юм. Тэр цуглуулгад хавчигддаг бугуйвчууд болон төрөл бүрийн өргөнтэй том хэмжээстэй бөгжнүүд багтсан билээ. Саяхан Chanel брэнд уг цуглуулгадаа хөндлөн огтлолцол бүхий хээтэй дөрвөн төрлийн бөгж нэмж орууллаа. Beige алт болон очир эрдэнэ шигтгээтэй цагаан алтаар хийгдсэн бөгжнүүд алдарт хаваастай цүнхийг санагдуулах болно. Аль ч хуруундаа зүүж болох эдгээр бөгжнүүд бүсгүйчүүдийн хүслийн жагсаалтад аль хэдийнэ багтсан биз ээ.

цааш үзэх