Хайх

Mongolia
Mongolia

Алдартнуудын сонголт болсон Rolex бугуйн цагны амжилт юунд оршдог вэ?

Rolex брэнд хэрхэн бугуйн цагны хаан болсон тухай

АНУ-ын үе, үеийн ерөнхийлөгчдийн зүүх дуртай бугуйн цаг гэдгээрээ алдаршсан Rolex брэнд нь зөвхөн улс төр гэлтгүй спорт, дуу хөгжим ба кино урлагийн салбар дахь домогт шүтээнүүдийн бугуйг чимж байсан түүхтэй. Холливүүдийн "А" зэрэглэлийн алдартнууд өнөөдрийг хүртэл өдөр тутамдаа Rolex-оор гоёдог нь брэндийн статусыг илтгэх гэлтэй. Дэвид ба Виктория Бекхэм, Леонардо Дикаприо, Рианна, Jay-Z, Шарлиз Терон, Барак Обама, Хиллари Клинтон гэх зэрэг томоохон нэрс тус бүрдээ өөрийн гэсэн эрхэмлэдэг загвартай бөгөөд тэрхүү онцгой Rolex-оо олон жилийн турш зүүсэн байдаг. 

Өндөр шаардлагатай, гоо зүйн нарийн мэдрэмжтэй, шилдгийн шилдэг зүйлсэд дуртай хүн бүр бугуйн цагны хувьд Rolex брэндийг сонгодог уламжлал аль хэдийн тогтжээ. Тэгэхээр жил ирэх тусам байр сууриа улам бэхжүүлж, бугуйн цагны зах зээлийг тэргүүлж яваа Rolex брэндийн амжилт юунд оршдог нь их сонирхолтой.

Бугуйн цагаар мэргэшсэн Hodinkee сэтгүүлийн үүсгэн байгуулагч Бен Клаймерын тайлбарлаж буйгаар Rolex брэндийн амжилт нь бугуйн цагны салбарт хийсэн шинэ нээлт, бат бөх чанар болон XX зууны бүхий л домогт алдартнуудын сонголт болж ирсэн үзэгдэлд оршдог гэнэ. Тодруулбал Rolex брэнд анхны ус нэвтэрдэггүй их бие, анхны өөрөө өөрийгөө цэнэглэдэг цаг, анхны он сар өдөртэй цаг, мөн хамгийн анхны авто уралдаанд зориулсан хронограф цагийг тус тус зохион бүтээсэн байдаг.

Rolex брэндийн бугуйн цаг гэдэг нь энгийн нэг аксесуар биш. Харин амжилтыг илтгэх, удам дамжин үлдэх мөнхийн сонгодог загвар юм. Чанар болон загварын хувьд цаг хугацааны сорилыг давж чадах найдвартай байдал нь Rolex-ийн зуу гаруй жилийн амжилтыг тайлбарлах гол хүчин зүйл билээ.

ХЭН: Дэвид Бекхэм

БУГУЙН ЦАГ: Rolex Deepsea Sea Dweller (Oyster, 40mm, steel)

Алдартнуудын сонголт болсон Rolex бугуйн цагны амжилт юунд оршдог вэ? (фото 1)

ХЭН: Виктория Бекхэм

БУГУЙН ЦАГ: Cosmograph Daytona (Oyster, 40mm, everose gold)

Алдартнуудын сонголт болсон Rolex бугуйн цагны амжилт юунд оршдог вэ? (фото 2)

ХЭН: Адам Левин

БУГУЙН ЦАГ: Submariner (Oyster, 40mm, steel)

Алдартнуудын сонголт болсон Rolex бугуйн цагны амжилт юунд оршдог вэ? (фото 3)

ХЭН: Рианна

БУГУЙН ЦАГ: Lady-Datejust 28 (Oyster, 28mm, steel & yellow gold)

Алдартнуудын сонголт болсон Rolex бугуйн цагны амжилт юунд оршдог вэ? (фото 4)

ХЭН: Леонардо Ди Каприо

БУГУЙН ЦАГ: Day-Date 40 (Oyster, 40mm, yellow gold)

Алдартнуудын сонголт болсон Rolex бугуйн цагны амжилт юунд оршдог вэ? (фото 5)

ХЭН: Том Круз

БУГУЙН ЦАГ: Datejust 41 (Oyster, 41mm, steel)

Алдартнуудын сонголт болсон Rolex бугуйн цагны амжилт юунд оршдог вэ? (фото 6)

ХЭН: Дрейк

БУГУЙН ЦАГ: Cosmograph Daytona (Oyster, 40mm, yellow gold)

Алдартнуудын сонголт болсон Rolex бугуйн цагны амжилт юунд оршдог вэ? (фото 7)

ХЭН: Брэд Питт

БУГУЙН ЦАГ: Day-Date 36 (Oyster, 36mm, everose gold)

Алдартнуудын сонголт болсон Rolex бугуйн цагны амжилт юунд оршдог вэ? (фото 8)

ХЭН: Jay-Z (Шон Кори Картер)

БУГУЙН ЦАГ: Sky-Dweller (Oyster, 42mm, yellow gold)

Алдартнуудын сонголт болсон Rolex бугуйн цагны амжилт юунд оршдог вэ? (фото 9)

ХЭН: Барак Обама

БУГУЙН ЦАГ: Cellini Time (39mm, 18ct white gold, polished)

Алдартнуудын сонголт болсон Rolex бугуйн цагны амжилт юунд оршдог вэ? (фото 10)

ХЭН: Хиллари Клинтон

БУГУЙН ЦАГ: Lady-Datejust 28 (Oyster, 28mm, steel & yellow gold)

Алдартнуудын сонголт болсон Rolex бугуйн цагны амжилт юунд оршдог вэ? (фото 11)

ХЭН: Эллен ДеЖенерес

БУГУЙН ЦАГ: Day-Date 40 (Oyster, 40mm, platinum)

Алдартнуудын сонголт болсон Rolex бугуйн цагны амжилт юунд оршдог вэ? (фото 12)

ХЭН: The Weeknd (Эйбeл Тесфайе)

БУГУЙН ЦАГ: Day-Date 40 (Oyster, 40mm, yellow gold)

Алдартнуудын сонголт болсон Rolex бугуйн цагны амжилт юунд оршдог вэ? (фото 13)

ХЭН: Шарлиз Терон

БУГУЙН ЦАГ: Rolex Deepsea Sea Dweller (Oyster, 40mm, steel)

Алдартнуудын сонголт болсон Rolex бугуйн цагны амжилт юунд оршдог вэ? (фото 14)

Rolex Mongolia
Утас: 7777 7797, Хаяг: Шангри-Ла Молл 1 давхар
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Ө.Тодгэрэл

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх