Хайх

Fendi-гийн намрын цуглуулгад багтсан Paradeyes нарны шил

Бүтээлч загвар, бүтээлч бичлэг

Text: Ө.Тодгэрэл


Намрын загварын шоунуудаас дүгнэлт хийхэд архитектурын сэдэвтэй нүдний шилнүүд тренд болсон харагдлаа. Fendi-гийн шинэхэн загвар үүний баталгаа болно

Fendi-гийн намар-өвөл 2016 цуглуулгад Paradeyes гэх шинэ цуврал шилнүүд нэмэгджээ. Үүнтэй холбогдуулан брэнд маш бүтээлч, өнгөлөг бичлэг танилцууллаа. Paradeyes бол архитектурын нарийн хийцтэй, геометр дүрс бүхий хайчилбаруудтай, намрын must-have шил юм.

Усан будган дүрснүүдээс бүрдсэн бичлэг дээр Стерлизия цэцэг Bird of Paradise буюу Диваажингийн шувуу руу шилжиж, харин дараа нь Paradeyes нарны шил болон хувирна. Энэхүү богино хэмжээний бичлэг Paradeyes шилний өвөрмөц, уран дизайныг тусгаж байгаа юм. Дөрвөн өнгийн сонголттой шинэ загвар Fendi-гийн албан ёсны дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэлсэн тул яаравчлаарай.

цааш үзэх