Хайх

Maria Stern гоёл чимэглэлийн цуглуулга, хавар-зун 2016

Maria Stern гоёл чимэглэлийн цуглуулга, хавар-зун 2016

Нямбай

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Цэвэрхэн, энгийн бүтэцтэй гоёл чимэглэл бүтээдгээрээ алдартай Мария Штерн хаврын цуглуулгаа танилцууллаа. Брэндийн таних тэмдэг болсон сувд болон алт дээр нарийн хийцтэй пүрш нэмэгджээ

Залуухан брэндийн (дашрамд хэлэхэд Мария Штерн өөрөө дөнгөж 20 настай) гол онцлог нь сувд юм. Саяхныг хүртэл брэндийн нарийн хийцтэй, даруухан ч гэж хэлж болохоор чимэглэлүүдийг зөвхөн том хэмжээтэй сувднууд чимж байлаа. Харин энэ удаад Мария цуглуулгадаа шинэ онцлог нэмжээ.

Хаврын цуглуулгын алтаар өнгөлсөн, алтан пурш бүхий хүзүүний зүүлт, бугуйвч, ээмэг нь тун удахгүй брэндийн ээлжит нэгэн хит болох өндөр магадлалтай. Эдгээр гоёл чимэглэлийн каталогийг харахад 1990-ээд оны хэв маяг мэдрэгдэх болно. Мариягийн хэлснээр энэ нь "Бидний багадаа утсаар ярьж байхдаа хуруугаа эсвэл бугуйгаа тойруулан ороодог байсан харилцуурны мушгирсан утас" аж. Романтик дурсамж сэргээхгүй байна гэж үү?

 

цааш үзэх