Хайх

MIKOTO брэндийн бутикт зочлохуй: Үе дамжин үлдэх нандин эрдэнийн эрэлд

"Хайрын хишиг"

MIKOTO брэндийн бутикт зочлохуй: Үе дамжин үлдэх нандин эрдэнийн эрэлд
Ариун гэгээн байдлаараа үнэт эдлэлийн ертөнцөд онцгой үнэлэгддэг сувданд дургүй эмэгтэй хүн байдаг болов уу? Бюро 24/7 үүний хариултыг олохоор Улаанбаатар хотод хамгийн олон сонголттойгоор сувдан эдлэл санал болгож буй MIKOTO брэндийн бутикт зочиллоо

Орчин үед эрчүүд хайртай эмэгтэйдээ сэтгэлээ илэрхийлэхдээ сувдан эдлэл сонгохыг илүүд үздэг болоод байна. Учир нь сувд хясаан дотроо амгалан байх тусам гялалзаж томордог бол эмэгтэй хүн ханийнхаа хайрыг хүртэх тусам үзэсгэлэнтэй болж мөн ухааждаг онцлогтой. Бүсгүйчүүд ч бас өөртөө үнэт эдлэл худалдан авахдаа сувдыг илүү таашааж, үе дамжуулан үлдээх амьд чулуу гэж үнэлэх болжээ. Ийм онцгой хүсэлд нийцэх үнэт эдлэлийг хаанаас олж болохыг бид тодруулахын тулд Акояа сувдаараа алдартай MIKOTO брэндийн дэлгүүрт зочилсон юм.

Төв цэнгэлдэхээс зүүн тийш, Жаргалан хотхоны урдах Махатма Гандигийн хөшөөний чанх өмнө нь байрладаг MIKOTO-гийн эргэн тойронд маш гэгээлэг нэртэй газрууд байгаа нь анхаарал татмаар. Сувд өөрөө "амьд үнэт чулуу" болохоор хүмүүс ариун гэгээн байдлын бэлгэдэл болгодог. Энэхүү бэлгэдэл дэлгүүрийн байрлал хоёр төгс сайхан хосолсон гэлтэй.

Энэхүү бутикийн интерьер дизайныг япон мэргэжилтэн гүйцэтгэсэн болохоор цэмцгэр, анхаарал сарниулах зүйлгүй минимал орчинтой ажээ. Дэлгүүрт эгшиглэж буй намуухан хөгжим шилэн хоргон доторх үнэт эдлэлүүдтэй танилцах үед илүү тухтай мэдрэмж төрүүлж байлаа. Энд байгаа 3-10 мм хэмжээтэй сувдан эдлэлүүд ямар ч насны хүнд зохих, өөр хоорондоо давтагдашгүй загвар, хэмжээтэй юм.

"МИКОТО гэдэг үг нь Монголоор << Хайрын хишиг>> гэсэн утгатай үг юм" гэж тус бутикийн зөвлөх өөр нэг зочинд танилцуулж байлаа. Тэдний яриаг сонирхоход, "Бид таны зүүж байгаагаас өөр загвар санал болгоё. Тэгвэл илүү сайхан зохих юм болов уу" гэж зөвлөж байгаа нь анхаарал татлаа. Зарим дэлгүүрт худалдан авагчийн сонирхсон зүйлийг шууд л "Танд ёстой гоё зохиж байна" гэж хэлдэг бол энд үйлчлүүлэгчиддээ илүү үнэн мэдээлэл өгч, үнэ цэнэтэй сонголт хийхэд нь тусалдаг юм байна.

MIKOTO брэндийн бутикт зочлохуй: Үе дамжин үлдэх нандин эрдэнийн эрэлд (фото 1)

Япон улсад сувдан эдлэлээр мэргэжил дээшлүүлсэн зөвлөх Б.Бадамцэцэг хэлэхдээ, "Сүүлийн үед залуу бүсгүйчүүд сувдыг маш их сонирхож, илүү цэмцгэр, гэгээлэг дүр төрх бүрдүүлэхийг эрмэлздэг болсон нь ажиглагддаг. MIKOTO брэнд маань Монголд үйл ажиллагаагаа явуулаад таван жил гаруй хугацаа өнгөрсөн болохоор хүмүүс сувдны талаар харьцангүй өргөн ойлголттой болсон байна. Хэрэв та сувдны талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл бид танд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно" гэж ярьсан юм.

Монголчууд эртнээс сувдыг хүндэтгэж, есөн эрдэнийн нэгт оруулж, лусын хааны хишиг хэмээн үздэг байсан шүү дээ. Тийм ч учраас Монголын хамгийн сүүлчийн хатан хааны бүх дээл хувцас, гоёл чимэглэл дандаа сувдаар чимэглэгдсэн байдаг. Энэ нь зөвхөн гоёл чимэглэл болоод зогсохгүй тухайн хүний бие, сэтгэлийн эрчим хүчийг цэнэглэж өгдөг гэж монголчууд итгэдэг юм. Энэхүү уламжлалыг орчин үед илүү энгийн, цаг үетэйгээ хөл нийлүүлсэн байдлаар хэрэгжүүлье гэвэл MIKOTO брэндийн сувдан эдлэлүүд төгс тохирох болно.

MIKOTO брэндийн бутикт зочлохуй: Үе дамжин үлдэх нандин эрдэнийн эрэлд (фото 2)

MIKOTO брэндийн бутикт зочлохуй: Үе дамжин үлдэх нандин эрдэнийн эрэлд (фото 3)

MIKOTO брэндийн бутикт зочлохуй: Үе дамжин үлдэх нандин эрдэнийн эрэлд (фото 4)

MIKOTO брэндийн бутикт зочлохуй: Үе дамжин үлдэх нандин эрдэнийн эрэлд (фото 5)

Ж.Чинбат

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх