Хайх

Намрын аксесуар: Dior Abstract нарны шил

Орчин үеийн харц

Text: Ө.Тодгэрэл


Раф Симонсын намар-өвөл 2015/16 цуглуулгад багтсан футуристик хэв маягийн шил таны шилдэг сонголт байх болно

Энэ намар-өвлийн улиралд архитектурын сэдэвтэй нүдний шилнүүд тренд болоод буйг батлах ээлжит нэгэн загвар бол Dior Abstract юм. Энэхүү шилний хурц өнцгүүд, тод өнгөнүүд, том хэмжээ зэрэг нь эмэгтэйлэг хэрнээ хүчтэй төрх бүрдүүлнэ. Мөн загварын тайзнаа ноёрхсон футуристик хэв маяг ч энд бий. Шинэ цагийн дэгжин загвартай, хамгаалалт сайтай Dior Abstract шил хөх ягаан, мөсөн цэнхэр, ногоон ба улбар шар гэх тод өнгөний сонголттой гарчээ. Франц загварын ордон аксесуарын тал дээр алдаа гаргана гэж бараг үгүй учир энэ удаагийн загвар өмнөх Dior So Real шилний адил амжилт олох нь гарцаагүй биз ээ.

Өөртөө таалагдах өнгөө сурталчилгааны бичлэгээс сонгоорой.

Намрын аксесуар: Dior Abstract нарны шил (фото 1)

Намрын аксесуар: Dior Abstract нарны шил (фото 2)

цааш үзэх