Хайх

Шинэ жилийн гоёл чимэглэл: Liza Belotserkovskaya үнэт эдлэл

Шинэ жилийн гоёл чимэглэл: Liza Belotserkovskaya үнэт эдлэл

Гялалзсан үдэш

Text: Ө.Тодгэрэл


Баярын үдэшлэгт зүүх гоёлоо сонгож амжаагүй бүсгүйчүүдэд зориулж бид од шиг гялалзаж яваа нэгэн залуу брэнд танилцуулахаар шийдлээ. Liza Belotserkovskaya брэндийн үнэт эдлэл эгэл бүсгүйг нууцлаг гүнж, уйтгартай үдшийг ид шидийн аялал болгон хувиргана

Марина Белоцерковская 2010 онд өөрийн брэндээ үүсгэн байгуулж, Европ, Америкийн олон бүсгүйчүүдийг од хэлбэртэй, нууцлаг төрхтэй, язгууртны дүр төрхийг илтгэх үнэт эдлэлээр гоёж байна. Түүнд гоёмсог загвартай үнэт эдлэл бүтээх урмыг хамгаас хайртай охин нь өгдөг бөгөөд бүтээлүүд нь ч нандин бөгөөд гоёмсог болж чаддаг ажээ.

Үлгэрийн мэт, нууцлаг сэдэвтэй загваруудыг нь сайн ажиглах юм бол эдгээр үнэт эдлэлүүд олон зүйл өгүүлж чадна. Аквамарин чулуугаар чимсэн том хэмжээтэй ээмэг нь тунгалаг уст нуур санагдуулж, ягаан сафиртай, од хэлбэрийн хүзүүний зүүлт нь шөнийн од шиг гялалзана. Харин урт дэгжин ээмэг нь гүнгийн авхай, язгууртан охидын чимэг гэлтэй харагдана.

Liza Belotserkovskaya өвөрмөц материал сонгож гоёлын зүйлсээ урладаг нь бусдаас ялгарах гол онцлог болдог. Брэндийн дархнууд цагаан алтнаас гадна мөн "хар алт" гэх нарийн бүтэцтэй алтны хольц ашигладаг байна. Энэ нь үнэт эдлэлд нууцлаг уур амьсгалтай готик хэв маяг оруулж өгдөг. 

Түүнээс гадна брэндийн цуглуулгуудыг Бразил, Танзани зэрэг дэлхийн өнцөг булан бүрээс олборлосон шилдэг үнэт чулуунууд чимэглэсэн байгаа. Тухайлбал нил ягаан өнгийн, тун ховор родолит чулууг брэндийн хамт олон зөвхөн Мадагаскараас олж авдаг гэнэ.

Liza Belotserkovskaya үнэт эдлэлийн брэнд одоо дэлхийн олон орны бүсгүйчүүдийг байлдан дагуулаад байгаа. Лондон, Парис, Нью-Йорк, Монако хотуудын чинээлэг хүмүүс сүүлийн үед маш их сонирхож, нууцлаг, ид шидлэг байдлаар нь гоёх болжээ. 

Та ч мөн эдгээр тансаг, гэрэлтсэн зүйлсийг өөртөө ямар харагдах бол гээд аль хэдийнэ сонирхоод эхэлчихсэн бол удахгүй Liza Belotserkovskaya брэндийн үнэт эдлэлүүд Монголд, ганцхан өдрийн хугацаатайгаар таны гоо үзэсгэлэнг улам бадраахаар ирэх гэж байгааг дуулгахад таатай байна.

цааш үзэх