Хайх

Шинээр нэмэгдлээ: Very Dior нарны шил

Цэцэг шиг эмэгтэй

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Францын загварын ордны нарны шилнүүд бүсгүйчүүдийг байлдан дагуулж, чиг хандлагыг тогтоодог билээ. Брэндийн ээлжит уран бүтээл, гэр бүлийн шинэхэн гишүүнтэй танилцацгаая

Dior-ын Cruise 2016 цуглуулгад багтсан Very Dior нарны шил нь брэндийн футуристик хэв маягтай, архитектурын зохиомжтой шилнүүдийн үргэлжлэл боллоо. Францын Канн хотод байрших The Palais Bulle-д зураг авалтаа хийсэн энэхүү гучин секундын бичлэг шинэ загварын олон өнгөний сонголт болон брэндийн бэлгэ тэмдэг болсон хаваастай хээг харуулах болно.

Дөрвөлжин хэлбэртэй нарны шил дараа зуны гол аксесуаруудын нэг байх нь гарцаагүй. Very Dior 1N болон 2N гэх хувилбаруудаар гарсан шинэ загварын үнэ 620$-оос эхэлж байна. Брэндийн албан ёсны вебсайт болон бутикүүдээс хайгаарай.

 

цааш үзэх