Хайх

Tiffany & Co брэнд Манхэттен дүүргийг бүхэлд нь чимжээ

Tiffany & Co брэнд Манхэттен дүүргийг бүхэлд нь чимжээ

Шинэ цуглуулгаа танилцуулах зорилгоор

Text: Buro.Mongolia


Зураг:

Tiffany & Co брэнд шинэ цуглуулгадаа зориулан Нью-Йорк хотын зарим метроны буудлуудыг номин цэнхэр өнгөөр будаж, мөн ижил өнгийн таксинуудаар хүмүүст үйлчилж байна. Түүнчлэн Манхэттен дүүргийн гудамжийг номин цэнхэр өнгөтэй, цаасан цэцгүүдээр чимэглэжээ. Үүгээрээ тэд тансаг зүйл энгийн байж болдог гэдэг санааг харуулахыг зорьсон байна.

Tiffany & Co брэнд Манхэттен дүүргийг бүхэлд нь чимжээ (фото 1)

Tiffany & Co брэнд Манхэттен дүүргийг бүхэлд нь чимжээ (фото 2)

Тус коллекц нь Tiffany & Co брэндийн бүтээлч захирлын албанд шинээр томилогдсон Рид Кракофын анхны цуглуулга ажээ. Тэрээр нэгэн ярилцлагадаа "Тиффанигийнд барьсан өглөөний цай" кинон дээрх, титэм зүүсэн хар урт даашинзтай Холли өглөөний цайгаа гудманд ууж буй хэсгээс санаагаа авсан хэмээжээ. Хэрэв та Нью-Йорк хотод амьдардаг бол Google Maps ашиглан чимэглэгдсэн хэсгүүд рүү очих боломжтой шүү.

Tiffany & Co брэнд Манхэттен дүүргийг бүхэлд нь чимжээ (фото 3)

Tiffany & Co брэнд Манхэттен дүүргийг бүхэлд нь чимжээ (фото 4)

Tiffany & Co брэнд Манхэттен дүүргийг бүхэлд нь чимжээ (фото 5)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх