Хайх

Сэтгэл догдлуулсан аксесуар: Yalguun Accessories шинэ цуглуулга

Хавар-зун 2018 улирлын шинэ загварууд худалдаанд гарлаа

Text: Ө.Тодгэрэл

Урлаг гэдэг зүйл заавал зотон даавуун дээр дүрслэгдэж, хүрээн дотор хязгаарлагдах албагүй. Харин бид өөрсдийгөө өдөр тутамдаа урлагаар хүрээлүүлж, өдөр тутмын нэгэн хэвийн амьдралаа өнгөлөг, өвөрмөц агууламжаар баяжуулах боломжтой. Хананд өлгөсөн зураг ч бай, хүзүүг чимсэн торгон алчуур ч бай ямар нэгэн байдлаар сэтгэл догдлуулсан зүйл үргэлж сайхан байдаг шүү дээ. Яг л энэ санааг Yalguun Accessories өөрийн бүтээгдэхүүнүүдээрээ дамжуулан гаргадаг. Өөр дээрээ бүхэл бүтэн уран зохиомж, тодорхой нэгэн бэлгэдэл бүхий дүрс зураглал агуулсан брэндийн торгон алчуурууд аль хэдийнэ бүсгүйчүүдийн цуглуулах дуртай бүтээл болжээ.


Сэтгэл догдлуулсан аксесуар: Yalguun Accessories шинэ цуглуулга (фото 1)Сэтгэл догдлуулсан аксесуар: Yalguun Accessories шинэ цуглуулга (фото 2)

Анх монгол ахуйн уламжлал ба ёс заншлыг агуулсан торгон алчуураар зах зээлд нэвтэрсэн Yalguun Accessories загваруудаа тогтмол шинэчлэхийн зэрэгцээ улирал бүр шинэ бүтээгдэхүүн танилцуулдаг уламжлалтай болсон. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэлх энэ богино хугацаанд тэд зөвхөн торгон алчуур гэлтгүй алчуурын бөгж, нэрийн хуудасны сав, косметикийн цүнх гэх зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүн гарган хэрэглэгчдээ баярлуулаад байгаа билээ. Тэгвэл хавар-зун 2018 улиралд Yalguun Accessories бүтээгдэхүүнийхээ сонголтыг улам бүр өргөжүүлж, аксесуарын брэнд гэдэг зорилтдоо бүрэн утгаараа хүрч байна.

Шинэ загварын торгон алчуурууд

Yalguun Accessories-ийг зөвхөн Монгол хатад, эх орны маань байгалийн гоо үзэсгэлэн болоод эгэл гэр бүлийн дүрслэлтэй алчууруудаар төсөөлдөг хүмүүс бий. Гэтэл үнэн хэрэгтээ уг брэндийн дэлгүүрт таны мэдэж амжаагүй олон төрлийн сэдэвтэй алчуурууд тавигдсан байгаа.

Тухайлбал хавар-зун 2018 улиралд Yalguun Accessories аяллын улирал эхэлсэнтэй холбогдуулан хүн бүхэнд дэлхийг таних, шинэ аялалд гарах урам зориг өгөх үүднээс дэлхийн долоон гайхамшгийг мөн томоохон хотуудыг алчууртаа буулгажээ. Хорвоо ертөнцийн хамгийн сайхан зүйлсийг агуулсан энэ цувралд Улаанбаатар хот маань ч бас дүрслэгдсэн нь сэтгэлд дулаан мэдрэмж төрүүлнэ. Түүнчлэн үнэнч хайрыг бэлгэдсэн Вансэмбэрүү цэцэг, Их наран улсын үзэсгэлэнт Япон эмэгтэй болон цоо шинэ бүтээгдэхүүн болох зангиа хэлбэрийн нарийхан алчуур шинэ цуглуулгад багтжээ. Зангиан алчуурыг гар болон хүзүүндээ зүүхээс гадна, цүнхнийхээ бариулыг хамгаалах үүднээс чимэглэл болгон хэрэглэх боломжтой.

Бүсгүй бүрд хэрэг болох аксесуарын иж бүрдэл

Бид бүгдийн өдөр тутамдаа хэрэглэдэг гоёл чимэглэл, ухаалаг утасны гэр, түлхүүрийн оосор, косметикийн цүнх, нэрийн хуудасны сав гээд байж болох бүхий л төрлийн аксесуарыг Yalguun Accessories өөрийн таних тэмдэг болсон өнгөлөг уран зургуудаараа баяжууллаа. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг тодотгох мөн энгийн хувцаслалтыг илүү сонирхолтой болгох ээмэг, бөгж ба зүүлтний загварууд сайжруулсан ган металлаар хийгдсэн бөгөөд аугаа хатдын зураглалыг өөр дээрээ агуулсан байгаа. Энэ нь Монгол бүсгүйн эрхэмсэг байдал, уужуу ухаан, хүч тэнхээг сануулах гоёмсог хэрэглээ болохын зэрэгцээ хүнд бэлгэдэн өгөхөд ерөөлтэй бэлэг байх юм.

Сэтгэл догдлуулсан аксесуар: Yalguun Accessories шинэ цуглуулга (фото 3)

Сэтгэл догдлуулсан аксесуар: Yalguun Accessories шинэ цуглуулга (фото 4)

Yalguun Accessories
Утас: 90117575
Хаяг: Зайсан Оргил худалдааны төвийн замын эсрэг талд байрлах "Star Mall" 2-р давхар; "Peace Mall" 4-p давхар; Улаанбаатар Их дэлгүүр B1 давхар

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх