Хайх

Бюро 24/7 тойм: Burberry, Resort 2019

Сонгодог элементүүдийг шинэ байдлаар загварчилсан нь

Text: Бюро 24/7


Зураг:

Burberry загварын ордон 2019 оны аяллын цуглуулгаа өнгөрөгч амралтын өдөр Instagram хуудсаараа дамжуулан танилцууллаа.

Тус цуглуулгыг Burberry брэндийн дизайнеруудын баг урласан бөгөөд бүтээлч захирлаар томилогдоод удаагүй байгаа Риккардо Тиши стайлинг болон зураг авалтын зохиомж дээр ажиллажээ. Лондон хотноо хийгдсэн уг зураг авалтанд андроген, трансжендер моделиуд оролцсон байна. Харин Риккардо Тиши өөрийн Instagram хуудсанд "Burberry брэндэд анх ирээд мэдэрсэн гоо зүй, үнэ цэнэ, өв уламжлалыг илэрхийлэхийг хүслээ" хэмээжээ.

Цуглуулгыг "B Classic" хэмээн нэрлэсэн ба цуглуулгад брэндийн бэлэг тэмдэг болсон хээ бүхий нөмрөг, трэнч цув гэх зэрэг сонгодог элементүүд үзэгдлээ.

Дашрамд дуулгахад, өнгөрөгч гуравдугаар сард Burberry брэнд дизайнер Риккардо Тишиг шинэ бүтээлч захирлаар томилсон байгаа. Тиши брэндэд зориулсан анхны цуглуулгаа ирэх есдүгээр сарын 17 буюу Лондонгийн загварын долоо хоногийн үеэр танилцуулна.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх