Хайх

Buro 24/7 тойм: Vetements, хавар-зун 2017

Buro 24/7 тойм: Vetements, хавар-зун 2017

Тэгш бус хэм

Text: Buro.Mongolia


Зураг:

Кутюр загварын долоо хоногийн нээлтийн үйл ажиллагааны үеэр Vetements брэнд өөрийн хавар-зун 2017 улирлын цуглуулгыг танилцууллаа. Ковбой маягийн урт түрийтэй гуталнууд, ажлын өмд ба хамба хилэн материалтай спорт өмсгөлүүдээс бүрдсэн этгээд цуглуулгыг сонирхоцгооё

Кутюр загварын Синдикатын ерөнхийлөгч Дидье Грюмбах сүүлийн хэдэн улирлын турш загварын ертөнцөд шуугиан тарьж буй залуу Vetements брэндийг тойрон өнгөрч чадсангүй. Тэр маркийг кутюр загварын долоо хоногийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож, хавар-зун 2017 цуглуулгаа бусдаас урьдчилан олонд дэлгэхийг санал болгосон юм. Урилгыг баяртайгаар хүлээн авсан дизайнер Демна Гвасалия өчигдөр Парисын Galeries Lafayette их дэлгүүрт дээд зэрэглэлийн Brioni ба Manolo Blahnik, илүү олон нийтийг зорьсон Levi's, Dr. Martens, Canada Goose, Reebok, Juicy Couture, Mackintosh ба Champion, мөн нарийн хүрээний хэрэглэгчдэд хүрдэг Schott NYC, Lucchese ба Alpha Industries брэндүүдтэй хамтарсан этгээд цуглуулгаа танилцуулаад авлаа. Дээр дурдсан брэнд бүр Vetements-ээс тусгай даалгавар авч, өөрсдийн аргачлалаар Гвасалиягийн хар зургуудад амь оруулжээ. Харин Гвасалия мэдээж хэрэг пропорцоо алдсан эсгүүр, хүйсийн хоёрдмол байдал, тэгш бус хэм гэх зэрэг дэггүй санаанууд дээр сэдэвлэн эскиз зургууд гаргасан юм.

Тайз дээгүүр алхсан загвар өмсөгчид хүйс хамааралгүй аварга том өмд, газар унжих замбараагүй бүс, томдсон тренч цув, хэмжээ нь алдагдсан том мөртэй жийнсэн хүрэм өмссөн байв. Тэгш бус хэмтэй даашинзууд ташаа хүртэл үргэлжлэх урт түрийтэй гуталтай хосолж, харин унжсан ханцуйтай цамцнууд зарим хэсгээрээ товчлогдолгүй үлдэж, эмх цэгцгүй хэрнээ cool уур амьсгал бүрдүүлж байлаа.

 

цааш үзэх