Хайх

Mongolia
Mongolia

Бюро 24/7 тойм: Acne Studios, resort 2018

Зураг авалтад өдгөө 78 настай алдарт модель Верушка фон Лендорф

Аяллын цуглуулгынхаа каталогийн зураг авалтад зориулж Acne Studios брэнд нэгэн гайхалтай санаа хэрэгжүүллээ. Шинэ хувцаснуудыг дизайнерууд энгийн нэгэн модель дээр харуулах биш, харин загварын домог болсон өдгөө 78 настай загвар өмсөгч Верушка фон Лендорфоор амилууллаа. Ийм сонголт хийснээр дизайнерууд Acne Studios брэндийн загварууд нас, хүйс үл хамааран ямар ч хүнд сайхан зохидгийг тодотгосон юм. 2018 оны аяллын цуглуулгад өндөр суудалтай брюк өмд, бомбер хүрэм, сул эсгүүртэй захтай цамц ба пиджак гэх зэрэг унисекс ангиллын өдөр тутмын хувцаснууд багтжээ. Цуглуулгад мөн гар урлалын кутюр чимэглэл, эртний уур амьсгалтай савхин эдлэл орсон нь дизайнеруудын ур чадварыг илтгэж байлаа.

 

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх