Хайх

Бюро 24/7 тойм: Alexander McQueen, намар-өвөл 2017

Бюро 24/7 тойм: Alexander McQueen, намар-өвөл 2017

Сара Бертон дундад зуун руу буцлаа

Text: Buro.Mongolia


Alexander McQueen-ы бүтээлч захирал Сара Бертон шинэ улиралд зориулж Корнуэлийн соёлыг хүндэтгэсэн тун сонирхолтой цуглуулга танилцууллаа. Тухайлбал тэр туузаар чимэглэгдсэн хувцас, гар цүнх ба гутал бүтээхдээ модонд уяа эсвэл утас ороож, хүслээ шивнэдэг итгэл үнэмшлээс санаа авч ажилласан байна. Тэр мөн шинэ цуглуулгын хувцас ба аксесуаруудыг дундад зууны хээ, хатгамлаар гоёж, зарим загварууд дээр Александр Маккуины амьдралын хугацааг илтгэсэн тоо ширсэн байлаа.

Үндсэн элементүүд: Савхин ба нэхий хүрэмнүүд, дундад зууны стильтэй газар хүрсэн даашинз, савхин даашинз, хослол.

Үс засалт ба нүүр будалт: Тэгш хагалсан, доод хэсгээрээ долгионтой үс, байгалийн нүүр будалт.

Үндсэн өнгөнүүд: Хар, цагаан, улаан, ягаан.

Стилистик аргачлал: Бэлхүүс тодотгох маш урт бүс.

Аксесуар: Улаан туузаар чимэглэсэн хар өнгийн арьсан гутал, хатгамалтай гутал, олон тооны тууз ба үдээстэй гар цүнх, том хэмжээтэй гоёл чимэглэл, маш урт хар бүс, олон өнгийн оймс.

Бүтээлч санааны эх үүсвэр: Корнуэлийн соёл.

Бюро 24/7 тойм: Alexander McQueen, намар-өвөл 2017 (фото 1)

цааш үзэх