Хайх

Бюро 24/7 тойм: Alexander Wang, намар-өвөл 2017

Бюро 24/7 тойм: Alexander Wang, намар-өвөл 2017

Глэм хэв маяг

Text: Buro.Mongolia


Зураг:

Дизайнер Александр Вангийн намар-өвлийн цуглуулгууд ихэвчлэн хар өнгөөр дагнадаг. Тэрбээр 2015 онд арьс шир ба төмөрлөг деталиудаар баялаг, бүхэлдээ хар цуглуулга танилцуулж байсан бол 2016 онд дизайнер мөн адил бараан өнгө давамгайлсан панк хэв маягтай загварууд тайзнаа гаргасан. Энэ жилийн Нью-Йоркийн эмэгтэй загварын долоо хоног дээр Александр Ванг энэхүү уламжлалаа үргэлжлүүлж байна.

Ванг нэг өнгө ашигладаг хэдий ч түүний загварууд үргэлж хоорондоо тэс өөр хэв маягтай болдог. Хоёр хоногийн өмнө зохион байгуулагдсан загварын шоун дээр авангард биш, панк биш, харин 1990-ээд оны минимал болон тансаг глэм стиль үзэгдлээ. Эмэгтэйлэг эсгүүр, торгон материал, гялалзсан чимэглэл зэргийг дизайнер хар өнгийн total look, том хэмжээтэй пальто, замбараагүй үсний засалт, хагас гэрэлтэх тирко ба нүдний хар будагтай хослуулсан байлаа.

Үндсэн элементүүд: Oversize пальто, намирсан торгон даашинз, торон оруулга, галбир барьсан савхин өмд.

Үс засалт ба нүүр будалт: 1990-ээд оны хэв маягтай задгай тавьсан, замбараагүй үс болон хар өнгийн нүдний контур.

Үндсэн өнгөнүүд: Хар, саарал.

Стилистик аргачлал: Хөлөөс толгой хүртэлх нэг өнгийн хувцаслалт, төрөл бүрийн материал хооронд нь хослуулах аргачлал.

Аксесуар: Хар өнгийн арьсан цүнх, торон тирко, гинж маягийн хүзүүний зүүлт.

Бүтээлч санааны эх үүсвэр: Сьюзи Сью, залуу Кейт Моссын замбараагүй үсний засалт, "Basic Instinct" кино дээрх Шерон Стоун.

 

цааш үзэх