Хайх

Mongolia
Mongolia

Бюро 24/7 тойм: Céline, pre-fall 2017

Халат маягийн үслэг хүрэм ба пижам загварын даашинз

Фиби Файлогийн Céline брэндэд зориулан урладаг хувцаснуудыг хоёр үгээр тодорхойлж болно. Тэр нь "хүмүүнлэг чанар" юм. Дизайнер өөрийн гаргасан цуглуулгуудаа хэзээ ч тайлбарладаггүй, шинэ улиралд яагаад тодорхой нэгэн өнгө эсвэл эсгүүр сонгосноо хэлдэггүй, ер нь л маш ховор ярилцлага өгдөг нэгэн билээ. Түүнд Facebook ба Instagram хуудаснууд байдаггүй, тэр олон нийтийн сүлжээнд огтхон ч дурладаггүй, тэр ч бүү хэл шинэ ерөнхийлөгч Дональд Трампын тухай юу гэж боддогоо ч мэдэгдэж байгаагүй. Ерөнхийдөө Файло өөрийгөө сурталчлах дургүй бөгөөд зөвхөн өөрийн урласан загваруудаараа дамжуулан үзэл бодлоо илэрхийлдэг дизайнер юм. Харин pre-fall 2017 цуглуулгад дизайнер эмэгтэй хүний ая тухын төлөө тэмцэж байгаа харагдана. Сул эсгүүртэй захтай цамц, даашинз, дундаж урттай юбка, өргөн брюк өмд, өндөр захтай тренч цув зэрэг нь түүний санааг төгс илэрхийлнэ. Файлогийн бүтээсэн үслэг хүрэм хүртэл яг л халат шиг эсгүүртэй, мөн үдшийн даашинз нь пижам санагдуулам загвартай болсон байлаа. Нэг үгээр бол шинэ цуглуулга биед эвтэйхэн атлаа дэгжин загваруудаас бүрдэж, практикт тустай шинж чанарыг нэн тэргүүнд тавьжээ.

 

Бюро 24/7

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх