Хайх

Бюро 24/7 тойм: Chanel, хавар-зун 2018

Бюро 24/7 тойм: Chanel, хавар-зун 2018

Гран-Пале доторх ширэнгэн ой

Text: Buro.Mongolia


Энэ улиралд Карл Лагерфельд Chanel-ын загварын шоуны үзэгчдийг ширэнгэн ой руу аваачлаа. Дизайнерын энэхүү санааны хүрээнд Гран-Пале ордон ургамал, цэцэгсээр баялаг, хад чулуу ихтэй, голдоо хүрхрээтэй нэгэн диваажингийн арал болон хувирлаа. Шинэ цуглуулга ч бас энэхүү ширэнгэн ойн сэдвээр хүрээлэгдэж, бороо, шороотой цаг агаарын эрс тэрс нөхцөлд өмсөхөд тохиромжтой загваруудаар дүүрэн байлаа. Тодруулбал винил арьс эсвэл хатуу даавуугаар хийгдсэн Chanel-ын логотой цувнууд, нэвт гэрэлтсэн тунгалаг материалтай хүрэм ба гуталнууд, өргөн хүрээтэй шляп малгайнууд, багтаамж сайтай том гар цүнхнүүд ирэх хавар-зуны үндсэн загваруудаар тодорсон юм.

Ширэнгэн ойн сэдвийг мөн хувцаснууд дээрх хээ, угалз болон өнгөний сонголтоос харах боломжтой. Тод ба бүдэг ногоон өнгөнүүд мод, ургамлыг санагдуулж байсан бол, цэнхэр туяанууд өмнө зүгийн тэнгэрийг илтгэж байв. Нөгөөтээгүүр энэхүү цуглуулгаар Chanel брэндийн сонгодог загваруудыг онцоллоо. Хар-цагаан өнгийн хувцаснууд, чимэглэл ихтэй богино даашинзууд, твид хослолууд зэрэг нь хаанаас ч харсан Chanel-ыг тодорхойлох брэндийн нэрийн хуудас болсон юм.

цааш үзэх