Хайх

Бюро 24/7 тойм: Chloé, pre-fall 2018

Ямар нэгэн улиралд хамаарагдахгүй цуглуулга

Text: Бюро 24/7

Chloé брэндийн шинэ бүтээлч захирал Наташа Рамсей-Леви pre-fall 2018 улирлын шинэ цуглуулга дээр ажиллахдаа ямар нэгэн улиралд хамаарагдахгүй, ямар ч нөхцөлд өмсөж болох хувцаснууд урлахыг зорьжээ. Хэрвээ энэ талаар тунгаагаад үзвэл бид бодит амьдрал дээр зөвхөн цөөн хэдэн төрлийн хувцсыг л улиралд хамааруулдаг болохоос биш, үнэн хэрэгтээ хувцасны шүүгээнийхээ дийлэнх хэсгийг улирал үл хамааран өмсдөг шүү дээ. Тийм ч учраас цуглуулгад багтсан намирсан урт даашинз, нимгэн цамц, твид материалтай пальто, свитер, пончо нөмрөг зэргийг зун ч, намар ч, өвөл ч өмсөх боломжтой юм.

 

  • Зураг:
Цааш үзэх