Хайх

Бюро 24/7 тойм: Chloé, resort 2018

Хуучин бүтээлч захирал Клэр Уэйт Келлерийн гоо зүйн мэдрэмжийг санагдуулам загварууд

Францын Chloé загварын ордон яг одоогийн байдлаар завсaрын нөхцөл байдалд ороод байна. Бүтээлч захирал Клэр Уэйт Келлер брэндийг орхин Givenchy руу шилжсэн бол, шинэ бүтээлч захирал Наташа Рамсей анхны цуглуулгаа есдүгээр сар болтол дэлгэхгүй юм. Харин энэ хооронд брэндийн туслах дизайнерууд 2018 оны аяллын цуглуулгыг бие даан бүтээж, Клэр Уэйт Келлерийн хэв маягтай тун төстэй загварууд танилцууллаа. Брэндийн өмнөх цуглуулгуудад үзэгддэг байсан пончо нөмрөг, өргөн өмд, 1970-аад оны богемийн даашинз, цацагтай деталь, илгэн материал зэрэг нь бүгд шинэ улиралд дахин давтагдсан харагдана.

 

Бюро 24/7

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх