Хайх

Бюро 24/7 тойм: Christian Dior, хавар-зун 2018

1960 ба 2000-аад оны урлаг соёл

Бюро 24/7 тойм: Christian Dior, хавар-зун 2018

Christian Dior загварын ордны хавар-зуны шинэ цуглуулгад зориулсан загварын шоуг модель Саша Пивоварава "Why have there been no great woman artists?" гэсэн бичиг бүхий хар цагаан судалтай "mariniere" топ өмсөн нээсэн юм. Нэгэн цагт энэ асуултыг алдарт загварын түүхч Линда Нохлин тавьж байсан билээ. Christian Dior загварын ордон хавар-зуны шинэ цуглуулгаа урлахдаа зураач Ники де Сен-Фаллиас урам зориг авчээ. Тус загварын ордны бүтээлч захирал Мария Грация Кьюрри энэ удаад феминизм болон урлагийн сэдвийг илүү дэлгэрүүлэхийг хүссэн нь илт байлаа. Мөн тайзан дээр берет малгай, Парис бүсгүйчүүдийн өмсөх дуртай трапеци хэлбэрийн жийнс зэрэг Франц стилийн загварууд цөөн үзэгдсэн нь анхаарал татаж байсан юм.

Энэ улиралд Мария Грация Кьюрри максималист арга барил ашиглан, 80 загвараас бүрдсэн цуглуулга урлажээ. Эдгээр загваруудыг уралдааны машин, The White Stripes хамтлагийн инди үе болон готик стиль зэрэг төрөл бүрийн урлаг, соёлоос иш татан бүтээсэн нь харагдлаа. Мөн дизайнер 2007 оныг эргүүлэн авчирч, цуглуулгын ерөнхий стилийг эмо болон ска хөгжмийн төрлөөс үндэслэн бүтээсэн нь тодорхой байсан юм. Ямартаа ч цуглуулгад харагдсан хар, цагаан өнгийн дөрвөлжин хээ, ягаан ба хар өнгийн судлууд нь шинэ мянганыханд үүнээс өөр зүйлийг санагдуулахгүй гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү цуглуулгад феминизмийн сэдэв илүү ширүүн төрхтэй болж, энэ байдал нь арьсан эдлэлүүдээр илэрхийлэгдэж байсан юм. Жишээ нь Мария Грация Кьюрри хүч чадлын бэлгэ тэмдэг болгон хар, улаан өнгийн цув ба нөмрөгүүд мөн богино даашинз болон комбинезонуудыг бүтээжээ. Үүнтэй зэрэгцэн цуглуулгад гялалзсан чимэглэл, торон материалаар хийсэн хөнгөн юбка, нэвт гэрэлтсэн, намирсан даашинзууд, хатгамал зэрэг эмэгтэйлэг төрхүүд ч харагдсан юм.Түүнчлэн 1960-aaд онд Dior загварын ордны дизайнер байсан Марк Боаны стиль ч энэхүү цуглуулгаас тод харагдсан билээ.

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх