Хайх

Бюро 24/7 тойм: Christian Dior, намар-өвөл 2017

Бюро 24/7 тойм: Christian Dior, намар-өвөл 2017

Цэнхэр өнгөний байж болох бүхий л туяанууд

Text: Buro.Mongolia


Зураг:

Christian Dior брэндийн шинэхэн бүтээлч захирал Мария Грация Кьюри энэхүү албан тушаалыг хашиж байсан өмнөх дизайнеруудтай харьцуулбал тийм ч радикал үзэлтэй удирдагч биш. Valentino ордонд ажилласан туршлагатай дизайнер юуны өмнө эмэгтэйлэг байдал дээр хамаг анхаарлаа төвлөрүүлдэг бөгөөд цөөн хэдэн тохиолдолд Раф Симонсын этгээд эсгүүрүүд ба Жон Гальяногийн театрын гэмээр сүрлэг хэв маягийг цуглуулгадаа оруулдаг юм.

Парисын загварын долоо хоногийн хүрээнд дэлгэгдсэн энэ удаагийн загварын шоу тус брэндийн pre-fall цуглуулгын логик үргэлжлэл болсон ч бага зэрэг минимал чиглэлийг баримталсан байлаа. Цуглуулгын дийлэнх загварууд ордны үүсгэн байгуулагч Кристиан Диорын хамгийн дуртай цэнхэр өнгөөр хийгдсэн бөгөөд урьд өмнөх цуглуулгатай харьцуулбал харьцангуй бага хээ, хатгамлаар чимэглэгдсэн байв. Дизайнер хуниастай урт юбка дээр биед эвтэйхэн ноосон цамц давхарлаж, эмэгтэйлэг үс засалтыг "Leon"-ы Матильда хэв маягийн малгайтай хослуулсан харагдлаа. Загвар өмсөгчид яг л 1994 оны Натали Портман шиг чокер зүүлт, хар нарны шил ба oversize хүрмээр гоёсон байлаа.

Үндсэн элементүүд: Хуниастай юбка, ноосон цамц, жийнсэн комбинзон, намирсан даашинз, oversize хүрэм

Үс засалт ба нүүр будалт: Задгай тавьсан долгионтой үс, байгалийн хөнгөн нүүр будалт

Үндсэн өнгөнүүд: Хар, цэнхэр ба цайвар цэнхэр

Стилистик аргачлалууд: Тэс ондоо соёлыг хооронд нь нэгтгэсэн байдал, нэг өнгийн жигд төрхүүд

Аксесуар: Савхин берет малгай, хар нарны шил, чокер зүүлт, J'Adior гар цүнх

Бүтээлч санааны эх үүсвэр: "Leon", 1994 он, Артур Пеннагийн найруулсан "Bonnie and Clyde" киноны Боннигийн төрх

цааш үзэх