Хайх

Бюро 24/7 тойм: Christopher Kane, намар-өвөл 2017

Бюро 24/7 тойм: Christopher Kane, намар-өвөл 2017

Crocs-той хамтарлаа

Text: Buro.Mongolia


Зураг:

Их Британийн дизайнер Кристофер Кейн хуучин ба шинэ хэв маягийг хослуулсаар байна. Нэрийн брэндийнхээ шинэ цуглуулгад тэр 1940-өөд оны сонгодог эсгүүрийг орчин үеийн хээ, гоёл чимэглэл ба материалтай нэгтгэсэн харагдана.

Corcs брэндтэй хоёр  улирал дарааллан хамтарч буй дизайнер энэ удаад резинэн гутлыг тансаг үслэг оруулгаар чимж, харин энгийн эсгүүртэй хувцсыг том хэмжээтэй цэцгэн чимэглэлээр гоёсон байлаа. Өөрөөр хэлбэл тэр хамгийн энгийн зүйлийг хамгийн тансаг хэв маягтай хослуулахыг хичээсэн бөгөөд үүгээрээ маш гэнэтийн үр дүн гарган авч чадсан байна. Шинэ цуглуулгад Кейн түүнчлэн гялалзсан саа ба гялтганасан материалыг түлхүү ашигласнаар 1940 ба 1990-ээд оны хувцасны эсгүүрийг футуристик уур амьсгалтай болгосон байлаа.

Үндсэн элементүүд: Oversize кардиган ба пальто, дундаж урттай сул эсгүүртэй юбка, шулуун загварын брюк өмд, цэцгэн хээ ба гялалзсан саагаар чимэглэгдсэн минимал загварын даашинз, үслэг ба нэхий хүрэм

Үс засалт ба нүүр будалт: Ташуу хуваалттай задгай тавьсан үс

Үндсэн өнгөнүүд: Мөнгөлөг, алтлаг, ягаан, хар, саарал

Стилистик аргачлал: Сонгодог ба орчин үеийн хэв маягийн хослол, маш их хэмжээний гоёл чимэглэл ба хээ

Аксесуар: Аварга том ээмэг, гутал эсвэл хувцасны өнгөтэй зохицсон жижиг гар цүнх

Бүтээлч санааны эх үүсвэр: "Energie Solare" (Ионель Талпазан, 2001), 1940-ээд оны эсгүүр, Фрида Калогийн олон өнгийн толгойн аксесуар

цааш үзэх