Хайх

Бюро 24/7 тойм: Delpozo, pre-fall 2017

Бюро 24/7 тойм: Delpozo, pre-fall 2017

Абстракт хэлбэр дүрс ба тод өнгөнүүд

Text: Buro.Mongolia


Зураг:

Мадридын Delpozo загварын ордны бүтээлч захирал Жозеф Фонт өөрийн цуглуулгуудаа prêt-à-couture хэмээн нэрлэдэг. Энэ үгийг тодорхой жишээн дээр тайлбарлавал pre-fall 2017 цуглуулгын даашинз ба пиджакууд маш нарийн ажиллагаа шаардагдсан эсгүүртэй атлаа тийм ч үнэтэй биш, неопрен гэх материалаар хийгдсэн юм. Өөрөөр хэлбэл уг маркийн хувцаснууд кутюр маягийн дизайнтай атлаа өдөр тутамд өмсөхөд тохиромжтой байдаг. Фонт энэ удаад абстракт хэлбэр дүрснүүд дээр төвлөрч, даашинз, юбка, захтай цамц, свитер, хослол гэх зэрэг үндсэн загваруудаа дэгээ зүүгээр нэхсэн цэцгэн дүрсээр чимсэн байлаа. Харин түүний өнгөний сонголт урьд өмнөх цуглуулгуудын адил тод бас хоорондоо тэрсэлдсэн туяануудаас бүрдсэн харагдана. Улаан, неон ягаан, гүн цэнхэр ба цайвар цэнхэр өнгийн хувцаснууд францын зураач Анри Матиссын бүтээлүүдийг санагдуулж байлаа.

цааш үзэх