Хайх

Бюро 24/7 тойм: Fendi, pre-fall 2017

Бюро 24/7 тойм: Fendi, pre-fall 2017

Кутюр загварын давалгаа

Text: Buro.Mongolia


Зураг:

Fendi ордны энэ оны долоодугаар сард зохион байгуулсан кутюр загварын шоу хүрэлцэн ирсэн зочид болон хэвлэлийнхний дунд томоохон шуугиан тарьж, шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээ авсан. Парис хотын Треви усан оргилуур дээр зохиогдсон уг арга хэмжээг театрын үзүүлбэртэй харьцуулж болохуйц үнэхээр үзэсгэлэнтэй байсан билээ.

Тэрхүү кутюр цуглуулгын уур амьсгал шинэ pre-fall цуглуулга руу дамжсан харагдана. Олон жилийн турш үслэг эдлэл ба арьс ширтэй ажиллаж ирсэн итали брэнд жилээс жилд илүү нарийн аргачлалд суралцаж, урьд өмнөхөөсөө илүү төгс загварууд танилцуулдаг уламжлалтай юм. Энэ удаагийн цуглуулга ч бас гэнэтийн элементүүдээр баялаг байлаа. Тод хээтэй савхин даашинз болон цоолбортой ба судалтай хээтэй нэхий хүрэм нь тэрхүү шинэлэг шийдлийн хамгийн тод жишээ юм.

Түүнээс гадна цуглуулгад том хэмжээтэй эрвээхий зангилаа, олон өнгийн үслэг помпоноор чимэглэгдсэн түрийтэй гутал, атлас материалтай хүрэмний зах, геометрын дүрс бүхий үсний чимэглэл гэх зэрэг сонирхолтой деталиуд орсон байлаа.

Гэхдээ бидний анхаарлыг хамгийн ихээр татсан зүйл бол дизайнерын гаргасан стилист ажиллагаа юм. Торон нэхээстэй даашинзыг торон нэхээстэй тиркотой хослуулах мөн хоёр цүнх нэгэн зэрэг барих санааг өдөр тутмын амьдрал дээр хэрэгжүүлэх хэрэгтэй санагдлаа.

цааш үзэх