Хайх

Бюро 24/7 тойм: Isabel Marant, resort 2018

Парисын сонгодог гоо үзэсгэлэн

Улирал бүр шинэ чиг хандлага ноёрхож, "загварлаг" гэх ойлголт тогтмол солигдож байдаг загварын ертөнцөд зарим брэндүүд энэхүү хурдацтай хэмнэлд тааруулан үйл ажиллагаагаа явуулдаг бол, зарим нь эсрэгээрээ өөрсдийн үзэл бодолдоо үнэнч үлдэж, нэгэн төрлийн стилиэ баримталсаар байдаг. Isabel Marant бол сүүлийн бүлэгт хамрагдах, мөнхийн сонгодог хэв маягийг илүүд үздэг цөөн брэндүүдийн нэг юм. Тэр дундаа Парисын бага зэрэг романтик, минимал, тансаг загварууд брэндийн нэрийн хуудас болоод амжсан билээ. Resort 2018 цуглуулгын хувьд ч бас тэрхүү хэзээ ч мөхөшгүй сонгодог гоо үзэсгэлэнд зориулагдсан байв. Элсэн бор өнгийн тренч цув, эмэгтэйлэг хийцтэй нимгэн цамц, шулуун эсгүүртэй хослол, тачаангуй даашинз зэрэг нь Парисын гудмаар алхаж буй өөртөө итгэлтэй бүсгүйг илэрхийлэх шиг санагдана.

 

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх