Хайх

Бюро 24/7 тойм: Louis Vuitton, намар-өвөл 2017

Бюро 24/7 тойм: Louis Vuitton, намар-өвөл 2017

Луврт анх удаа

Text: Buro.Mongolia


Louis Vuitton брэндийн намар-өвөл 2017 загварын шоу Луврын музейд болж өнгөрлөө. XVII-XVIII зууны эртний баримлуудын дэргэд зохион байгуулагдсан уг шоу хүрэлцэн ирсэн зочдод гүн сэтгэгдэл төрүүллээ. Брэндийн бүтээлч захирал Николя Жескьерийн хэлж буйгаар музейн удирдлага Louis Vuitton руу хандаж, загварын шоугаа зохион байгуулахыг санал болгосон байна.

Харин цуглуулгын хувьд гэвэл хувцаснууд орчин үеийн их хотын бүсгүйчүүдэд зориулагдаж, биед эвтэйхэн атлаа мөн маш тансаг хийцтэй болжээ. Дизайнер Николя Жескьер уг цуглуулгаараа дамжуулан төрөл бүрийн материалтай ажиллаж чаддаг ур чадвараа дахин нэг удаа харууллаа. Тухайлбал тэрээр жийнс мэт харагдах ноосон өмд урлаж, савхин материалыг маш эртний, үрэгдсэн эффекттэй болгосон байлаа.

Үндсэн элементүүд: Торгон даашинз, пальто, үслэг материал, арьс шир, ноосон цамц, мөр ил гарсан даашинз, үслэг нөмрөг.

Үс засалт ба нүүр будалт: Задгай тавьсан замбараагүй үс, байгалийн нүүр будалт.

Үндсэн өнгөнүүд: Хар, бор, цагаан, цайвар шар, усан цэнхэр, шар.

Стилистик аргачлал: Дотуураа топ өмсөлгүйгээр пальтог дангаар нь өмсөх аргачлал.

Аксесуар: Оймс мэт харагдах түрийтэй гутал, төрөл бүрийн гар цүнх, бүс, шүрэн гоёл чимэглэл.

Бүтээлч санааны эх үүсвэр: Эли МакГроу.

Бюро 24/7 тойм: Louis Vuitton, намар-өвөл 2017 (фото 1)

цааш үзэх