Хайх

Бюро 24/7 тойм: Louis Vuitton, pre-fall 2017

Бюро 24/7 тойм: Louis Vuitton, pre-fall 2017

Парисын ретро футуристик хэв маяг

Text: Buro.Mongolia


Зураг:

Louis Vuitton-ы бүтээлч захирал Николя Жескьер зурагчин Брюс Вебертэй хамтарснаар брэндийн шинэ цуглуулгын каталогийн зураг авалтыг Майамигийн далайн эрэг дээр зохион байгууллаа. Pre-fall цуглуулгын загваруудаас харахад дизайнер дахин нэг удаа их хотын уур амьсгалтай, өдөр тутмын чиглэл баримталжээ. Тэр шинэ хувцаснуудад өмнөх цуглуулгын футуритсик хэв маягийг шингээсэн хэдий ч энэ удаад илүү ретро аяс нэмж өгсөн байлаа. Үүний хамгийн тод жишээ бол 1960 ба 1970-аад оны эртний атлаа space-age сэдэвтэй хар, цагаан, улбар шар өнгийн лакан арьсаар хийгдсэн, өвдөг давсан түрийтэй гуталнууд юм. Нөгөөтэйгүүр цуглуулгад мөн биед эвтэйхэн тренч цув, дулаан пончо нөмрөг, богино өдөн куртка, ноосон юбка ба даашинз гэх зэрэг XXI зууны Парисыг санагдуулам их хотын дүр төрхтэй загварууд төрөл бүрээрээ орсон байлаа.

цааш үзэх