Хайх

Бюро 24/7 тойм: Proenza Schouler, намар-өвөл 2017

Бюро 24/7 тойм: Proenza Schouler, намар-өвөл 2017

Нью-Йорктой салах ёс хийсэн нь

Text: Buro.Mongolia


Зураг:

Лазаро Эрнандес ба Жек Маккалоу хос дизайнеруудын хувьд Нью-Йоркт танилцуулах намар-өвлийн цуглуулга маш чухал ач холбогдолтой байлаа. Тэдний үүсгэн байгуулсан Proenza Schouler брэнд Парис хот рүү нүүн шилжих болсон тул энэхүү загварын шоу нь Нью-Йоркт зохион байгуулсан хамгийн сүүлийн арга хэмжээ болжээ.

Ихэнх дизайнерууд шинэ загваруудаараа дамжуулан улс төр ба нийгмийн мэдэгдэл хийдэг болсон энэ үед Эрнандес ба Маккалоу нар ямар нэгэн гүн утга агуулсан биш, харин ердөө л тэдний хайртай Нью-Йорк хотыг дүрсэлсэн цуглуулга бүтээхийг зорьжээ. Тэд урьдын адил архитектурын уур амьсгалтай, өдөр тутмын хувцас урласан бөгөөд тэгш бус хэм, олон төрлийн материал нэгтгэх аргачлал, минимал хэв маяг, абстракт хээ, oversize пальто, тод атлаа цэмцгэр өнгөнүүд шинэ цуглуулгыг тодорхойллоо.

Үндсэн элементүүд: Урт, намирсан даашинз, шифон материалтай оруулга, савхин өмд ба пальто, тэгш бус хэм.

Үс засалт ба нүүр будалт: Задгай тавьсан үс, хөнгөн нүүр будалт.

Үндсэн өнгөнүүд: Цагаан, хар, улаан, цэнхэр, мөнгөлөг, алтлаг.

Стилистик аргачлал: Олон давхарласан хувцас, олон төрлийн материал нэгтгэсэн загварууд, брэндийн логог үндсэн дизайны элемент болгон ашиглах аргачлал.

Аксесуар: Аварга том ээмэг, арьсан цүнх ба үүргэвч, мушгиралдсан бугуйвч.

цааш үзэх