Хайх

Бюро 24/7 тойм: Stella McCartney, resort 2018

Алтадсан хослол ба солонгорсон ултай пүүз

Stella McCartney брэндийн анхны цуглуулга гарснаас хойш 15 жил өнгөрчээ. Энэ хугацаанд Их Британийн дизайнер нэг ч хар бараан, гунигтай цуглуулга танилцуулж байгаагүй юм. Түүний бүх цуглуулгуудыг "амьдралын баяр баясгалан" гэх гуравхан үгээр тодорхойлж болно. Маккартнигийн загварын шоу дээрх моделиуд ихэвчлэн бүжиглэж, дуулж, цагийг зугаатай өнгөрүүлж, заримдаа бүр Боб Марлигийн төрсөн хүү Ки-Мани Марлигийн хөгжим дээр үдэшлэг зохион байгуулдаг онцлогтой. Ерөнхийдөө дизайнер өөрийн урласан хувцаснуудаараа дамжуулан өөдрөг уур амьсгал бий болгодог уламжлалтай билээ. Харин энэ удаагийн аяллын улиралд тэрээр цацагтай даашинз, алтадсан хослол, хиймэл үстэй хүрэм ба солонгорсон ултай пүүз танилцуулж байна.

 

Бюро 24/7

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх