Хайх

Бюро 24/7 тойм: Valentino, хавар-зун 2018

Пьерпаоло Пиччоли энгийн зүйлсийг ер бусын болгож хувиргалаа

Бюро 24/7 тойм: Valentino, хавар-зун 2018

Загвар гэдэг зүйл хүсэл тэмүүлэл, сэтгэл хөдлөлөөр дүүрэн байх учиртай. Яг л ийм мэдрэмжийг Пьерпаоло Пиччолигийн шинэ цуглуулгаас олж харах боломжтой. Дизайнер сансрын нисгэгч Билл Андерсын саран дээрээс дарсан дэлхийн зургийг цуглуулгынхаа үндэс суурь болгож, өөрт танил зүйлийг шинэ өнцгөөс харах тэрхүү утга санааг хувцаснууддаа шингээжээ. Үүний үр дүнд бидний сайн мэдэх энгийн зүйлс Пьерпаологийн ачаар ер бусын болж, хуучны Valentino ордны таних тэмдгүүд цоо шинээр амиллаа.

Улаан, хар ба цагаан өнгөнүүдээр Valentino-гийн гарал үүсэл илрэх ч, хувцаснууд харьцангуй өдөр тутмын хэв маягтай болсон нь брэндэд шинэ уур амьсгал авчиржээ. Ихэвчлэн үдшийн, гоёмсог даашинз урладгаараа олонд танигдсан Пиччолиг ихэнх хүмүүс өдөр тутмын хувцсандаа тийм ч гарамгай биш хэмээн эндүүрч болзошгүй. Гэхдээ тэрээр энэ удаагийнхаа цуглуулгаар дамжуулан бүх чиглэлээр төгс дизайн гаргах чадвартай гэдгээ баталсан юм. Цэргийн аястай өмд, өндөр захтай богино даашинз, тэгш бус хэмтэй загварууд, тренч цувнууд зэрэг нь өдөр тутмын болов ч, Valentino-гийн тансаг байдлыг хадгалж үлдсэн байлаа.

Ө.Тодгэрэл

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх