Хайх

Бюро 24/7 тойм: Versus, resort 2018

Донателла Версачегийн аяллын цуглуулга

Versace-гийн хоёр дахь брэнд болох Versus-ийг 2009 оноос эхлэн дизайнер Кристофер Кейн удирдаж байсан бол, 2012 онд удирдлага солигдож эрх мэдлийг Энтони Ваккарелло гартаа авсан байлаа. Гэтэл өнгөрсөн жил Энтони Saint Laurent-ы бүтээлч захирлаар томилогдож, Versus-ийн дизайныг одоогийн байдлаар Донателла Версаче өөрийн биеэр хариуцаж байна. Донателлагийн удирдлага доор залуучуудыг чиглэсэн Versus-ийн загварууд үндсэн Versace брэндтэй нэлээд төстэй болж байгаа харагдана. Дизайнер 2018 оны аяллын цуглуулгад винил материалтай цув, твид ба савхин материалтай хантааз, хөх ягаан өнгийн свитер болон брэндийн логогоор чимэглэгдсэн саравчтай малгай оруулжээ.

 

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх