Хайх

Бюро 24/7 тойм: Victoria Beckham, намар-өвөл 2017

Бюро 24/7 тойм: Victoria Beckham, намар-өвөл 2017

Дахиад л феминизм

Text: Buro.Mongolia


Дизайнер Виктория Бекхэмийн шинэ цуглуулга үзэсгэлэнтэй, хүчирхэг, амжилттай бүсгүйг магтан дуулсан байна. "Би дэлхийд өрнөж буй үйл явдлуудыг ажиглаж, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхахыг оролддог. Цуглуулгуудаараа дамжуулан би эмэгтэй хүнд үнэхээр гоё хувцас хүргэхийг хүсдэг юм. Үнэнийг хэлэхэд өнөөдөр эмэгтэй хүний урд маш том боломжууд нээгдэж, эрх мэдэл нэмэгдэж байна. Өнөөдөр бол эмэгтэй хүний өөрийн байр сууриа тодорхойлох хамгийн тохиромжтой цаг үе" гэж дизайнер бүсгүй шинэ цуглуулгынхаа талаар ярьжээ.

Хэлхгэр том хүрэм ба пальто, брюк өмдтэй хослол, захтай цамц, сул эсгүүртэй өвдөг давсан урттай даашинз болон хэт тод биш, нүдэнд дулаахан өнгөнүүд хүчирхэг эмэгтэйн дүр төрхийг төгс гаргаж байлаа. Бекхэмийн үзэж буйгаар эмэгтэй хүний хүч чадал, эрх мэдлийг тодотгохын тулд түүний хувцасны шүүгээнд юуны түрүүнд ажил хэрэгч, биед эвтэйхэн, сул эсгүүртэй хувцаснууд нэвтрүүлэх хэрэгтэй аж. Дизайнер яг л ийм үзэл бодол баримталж хувцас урладаг бөгөөд Victoria Beckham маркийн шинэ намар-өвөл 2017 улирлын цуглуулга дахин нэг удаа феминизмийн сэдвийг хөнджээ.

Үндсэн элементүүд: Oversize пальто, урт даашинз, брюк өмдтэй хослол, захтай цамц.

Үс засалт ба нүүр будалт: Задгай тавьсан шулуун үс, бараг будаг хүргээгүй байгалийн дүр төрх.

Үндсэн өнгөнүүд: Саарал, улаан хүрэн, гүн цэнхэр, хар.

Стилистик аргачлал: "Эмэгтэй" ба "эрэгтэй" эсгүүрийн хослол.

Аксесуар: Урт савхин бээлий, авдар хэлбэрийн гар цүнх.

Бүтээлч санааны эх үүсвэр: XIX зууны эхэн үеийн эмэгтэй даашинз, "The Silence of the Lambs" кино дээрх жүжигчин Жоди Фостер.

цааш үзэх