Хайх

Chanel, хавар-зун 2019 цуглуулга

Далайн эрэг үү, тайз уу?

Text: Бюро 24/7

Chanel брэндийн загварын шоу уламжлал ёсоор Гран-Пале ордонд болж өнгөрлөө. Цэлмэг хөх тэнгэр, давлагаан чимээ, шаргал элс гээд далайн эрэг дээр очсон мэт бодит мэдрэмж төрүүлэх энэхүү тайзыг Карл Лагерфельдийн бага насаа өнгөрүүлсэн Зилт арлаас сэдэвлэжээ.

Сийрсэн малгай, тунгалаг материалтай углааш, сүлжмэл цүнх, biker загварын шорт, намирсан даашинз зэрэг нь бүхэлдээ далайн эргийг санагдуулах ба уламжлалт твид хүрэм, пиджак зэргийг oversize загварт оруулан урласан байлаа. Өдөр тутамд сонгон өмсөх боломжтой эдгээр загваруудад пастель өнгө, ретро хээ давамгайлжээ. Харин органза материал, гялалзсан чимэглэл бүхий даашинз, хүрэм зэрэг гоёлын загваруудад хар, цагаан өнгө түлхүү харагдлаа. 

Үндсэн элементүүд: Oversize хэв маяг, твид материал, өргөн загварын жийнсэн өмд, усны хувцас, ретро хээ, бэлхүүс тодотгосон бүс, логотой цамц, А хэлбэрийн силуэт

Үс засалт ба нүүр будалт: Тод уруул, хайхрамжгүй үс засалт

Үндсэн өнгөнүүд: Пастель өнгө, хар ба цагаан, тод шар, тод ягаан, beige өнгө

Стилистик аргачлал: Нэг төрлийн өнгөөр дагнах, олон давхарлах аргачлал, олон аксесуар нэг дор зүүх 

Аксесуар: Сийрсэн малгай, том логотой ээмэг, бүс, бугуйвч, сийрсэн цүнх, малгай, зүүлт хэлбэрийн гар цүнх, том загварын нарны шил

 

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх