Хайх

Christian Dior, хавар-зун 2019 цуглуулга

Мария Грация Кьюригийн бодлоор загвар ба бүжиг нь хоорондоо тун төстэй салбарууд юм

Text: Бюро 24/7

Мария Грация Кьюригийн бодлоор загвар ба бүжиг нь хоорондоо тун төстэй салбарууд юм. Тодруулбал загвар ч тэр, бүжиг ч тэр бидэнд бие махбодоо мэдрэхэд тусалж, дотоод мэдрэмжээ илэрхийлэх нэгэн төрлийн зэвсэг болдог. Кьюри хавар-зун 2019 улирлын Christian Dior брэндийн шинэ цуглуулгыг Лои Фуллер, Айседоре Дункан, Рут Сен-Дени, Марте Грэм ба Пине Бауш гэх модерн бүжгийн үндсэн төлөөлөгчдөд зориулан бүтээжээ. Гэхдээ загварыг бүжигтэй холбох санааг анх Кьюри гаргаагүй бөгөөд түүнээс өмнө ордны үүсгэн байгуулагч Кристиан Диор "Thirteen Dances" нэртэй балетын бүжигт зориулан тайзны хувцас урлаж байсан удаатай юм.

Шинэ цуглуулгын уян налархай, хөнгөн мэдрэмжийг трико, боди, нарийхан мөртэй топ, дэрвэгэр хормойтой юбка ба даашинз зэрэг балетын зориулалттай мэргэжлийн хувцаснууд бий болгох бөгөөд Кьюри загварууддаа корсет нэмж болох байсан ч феминист үзлээс шалтгаалан үүнээс татгалзжээ.

 

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх