Хайх

Шинэ дизайнерын удирдлага доор Dior-ийн эрэгтэй загвар дараах 3 чиглэлээр өөрчлөгдлөө

Ким Жонс Dior ордонд зориулсан анхны цуглуулгаа танилцууллаа

Шинэ дизайнерын удирдлага доор Dior-ийн эрэгтэй загвар дараах 3 чиглэлээр өөрчлөгдлөө

Text: Бюро 24/7

Энэ онд загварын салбарт хэд, хэдэн чухал сэлгээ хийгдлээ. Эмэгтэй загварын хувьд Эди Слиман Céline брэндийг тэргүүлэхээр болж, харин Рикардо Тиши Givenchy-гээс Burberry руу шилжсэн. Харин эрэгтэй хувцасны ертөнцөд Louis Vuitton-ы эрэгтэй загварын бүтээлч захирлаар ажиллаж байсан Ким Жонс Dior ордон руу шилжиж, түүний оронд Виржил Абло Louis Vuitton-ы анхны Африк-Америк гаралтай эрэгтэй дизайнераар тодорсон билээ. Хэрвээ Виржилийн Louis Vuitton-д зориулсан анхны цуглуулга дөрвөн хоногийн өмнө нээлтээ хийсэн бол, Ким Жонс зургаадугаар сарын 23-нд Dior ордон дахь өөрийн түүхийг сүр дуулиантайгаар эхлүүллээ. 

Хэдийгээр Ким Жонс Louis Vuitton-ы эрэгтэй хувцсыг илүү чөлөөт хэв маягтай, cool болгосон гэх гавьяатай ч, Dior-т тэрээр эсрэг чиглэл баримтлахаар шийдсэн бололтой. Дэлхийн ихэнх дизайнерууд streetwear буюу гудамжны хувцсаар "өвчилж" байгаа энэ үед Ким кутюр суурьтай өдөр тутмын хувцас урлажээ.

Эмэгтэйлэг биш, харин романтик

Шинэ дизайнерын удирдлага доор Dior-ийн эрэгтэй загвар дараах 3 чиглэлээр өөрчлөгдлөө (фото 1)

Ким Жонсын хувьд бусдын адил гудамжны хувцасны давалгаанд өртөх нь тун хялбар байхсан. Учир нь тэрээр энэ чиглэлээр багагүй туршлагатай төдийгүй орчин үеийн хэрэглэгч юу хүсдэгийг хэн хэнээс илүү мэднэ. Гэхдээ Жонс энэ удаагийн цуглуулгаа пастель өнгө, цэцэгсийн хээ, зөөлөн эсгүүр ба уран хатгамлаар урласан юм. Ингэснээр "Dior-ийн эрэгтэй" хослол өмсдөг сонгодог жентльмень хэвээр хэдий ч, илүү нарийн мэдрэмжтэй, уян зөөлөн болсон байлаа. Энэ нь Dior-ийн хувьд цоо шинэ хуудас нээх нь гарцаагүй.

Кутюр суурьтай өдөр тутмын хувцаснууд

Шинэ дизайнерын удирдлага доор Dior-ийн эрэгтэй загвар дараах 3 чиглэлээр өөрчлөгдлөө (фото 2)

Эрэгтэй хувцасны ертөнцөд кутюр урлаг төдийлөн хөгжөөгүй байдаг. Гэхдээ Dior бол юуны түрүүнд кутюр ордон. Иймээс Жонс брэндийн энэхүү давуу тал ба түүхийг ашиглахаар шийджээ. Хагас гэрэлтэх материалан дээр гар аргаар оёсон гоёмсог цэцэгс, дөрвөн хүний гараар нэг долоо хоногийн хугацаанд бүтсэн бүхэлдээ шүрэн цамц зэрэг нь эрэгтэй хувцасны салбарт шинэ агаар мэт орж ирэн сэтгэл догдлуулж байлаа.

Эрчүүдийн аксесуарын сонголт илүү баялаг боллоо

Шинэ дизайнерын удирдлага доор Dior-ийн эрэгтэй загвар дараах 3 чиглэлээр өөрчлөгдлөө (фото 3)

Жон Гальяногийн үед алдрын оргилдоо хүрч байсан "эмээлийн цүнх"-ийг Ким Жонс эрчүүдэд зориулан шинээр загварчиллаа. Паска байдлаар зүүж болох жижиг, мөн гартаа барих боломжтой илүү том хувилбарууд зөвхөн эрчүүд төдийгүй олон эмэгтэйчүүдийн харааг булаана гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн CD логотой ээмэг, хүзүүний зүүлт, тэлээ, ухаалаг утасны гэр гээд эрчүүдийн аксесуарын сонголт илүү баялаг болсон нь цуглуулгын маш том давуу тал болсон юм.

Шинэ дизайнерын удирдлага доор Dior-ийн эрэгтэй загвар дараах 3 чиглэлээр өөрчлөгдлөө (фото 4)

Шинэ дизайнерын удирдлага доор Dior-ийн эрэгтэй загвар дараах 3 чиглэлээр өөрчлөгдлөө (фото 5)

Шинэ дизайнерын удирдлага доор Dior-ийн эрэгтэй загвар дараах 3 чиглэлээр өөрчлөгдлөө (фото 6)

Шинэ дизайнерын удирдлага доор Dior-ийн эрэгтэй загвар дараах 3 чиглэлээр өөрчлөгдлөө (фото 7)

Шинэ дизайнерын удирдлага доор Dior-ийн эрэгтэй загвар дараах 3 чиглэлээр өөрчлөгдлөө (фото 8)

Шинэ дизайнерын удирдлага доор Dior-ийн эрэгтэй загвар дараах 3 чиглэлээр өөрчлөгдлөө (фото 9)

Шинэ дизайнерын удирдлага доор Dior-ийн эрэгтэй загвар дараах 3 чиглэлээр өөрчлөгдлөө (фото 10)

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх