Хайх

Эндээс үзээрэй: Burberry брэнд, 2016 оны Есдүгээр сарын загварын шоу

Эндээс үзээрэй: Burberry брэнд, 2016 оны Есдүгээр сарын загварын шоу

Шинэ системийн дагуу

Text: Buro.Mongolia


Burberry брэндийн бүтээлч захирал Кристофер Бейли эрэгтэй, эмэгтэй цуглуулгаа нэгтгэж буйгаа өнгөрсөн хавар зарласан билээ. Одоо тэгвэл бид шинэ системийн дагуу зохион байгуулагдах анхны загварын шоуг тун удахгүй хүлээн авч үзэх боломжтой боллоо

Burberry брэнд өнгөрсөн хавар эрэгтэй, эмэгтэй цуглуулгаа нэгтгэж, загварын шоуны дараа шинэ цуглуулгыг шууд худалдаанд гаргана гэж мэдэгдсэн билээ. Тэгэхэд тэднийг Лондонгийн загварын долоо хоногоос хасагдах нь гэж мэргэжилтнүүд таамаглаж байсан юм. Гэвч Burberry уламжлал ёсоор Лондонгийн загварын долоо хоногт шинэ цуглуулгаа танилцуулах гэж байгаа бөгөөд харин бүр ч илүү өргөн цар хүрээтэй арга сонгосон байна. Makers House гэх газар болох Burberry брэндийн шоуг брэндийн хамт олон дэлхий даяар шууд онлайнаар танилцуулах ба үүнд Facebook live дамжуулалт ч бас орж байгаа. Ингэж шууд дамжуулж байгаа нь цаанаа нарийн учиртай. Шинэ цуглуулгад танилцуулагдах 83 дүр төрхийг бүтээж буй 250 гаруй хувцаснууд шоу дуусмагц онлайнаар худалдаалагдах болно. (Дэлхийн 100 гаруй орон руу хүргэлт хийх Burberry брэндийн салбар дэлгүүрээр дамжуулан захиалж авах боломжтой.)

Тэгэхээр шинэ улиралд Кристофер Бейлигийн санал болгох загваруудыг тэсэн ядан хүлээж буй фенүүдэд нь шууд дамжуулалт таалагдах биз ээ. Харин өнгөрсөн хавар 2016 оны намар, өвөл цуглуулгаа танилцуулчихсан Burberry брэнд энэ удаад ямар улирлын хувцас тайзнаа гаргах бол гэдэг нь хамгийн ихээр сонирхол татаж байна.

Шинэ системээр танилцуулагдах загварын шоуг та Монголын цагаар есдүгээр сарын 20-ны шөнө 03:30 цагт эндээс шууд хүлээн авч үзээрэй.  

цааш үзэх