Хайх

Fendi, хавар-зун 2019 цуглуулга

Өмнө нь үслэг эдлэлээрээ алдаршдаг байсан Fendi илүү гудамжны стильтэй болжээ

Text: Бюро 24/7

Саяхныг хүртэл Fendi загварын ордон үслэг эдлэлүүдээрээ алдартай байсан бол шинэ улирлаас эхлэн тэд энэ онцлогоосоо татгалзаж байна. Хавар-зун 2019 цуглуулгад ердөө хоёр л үслэг материалтай загвар багтсан байлаа. Харин бусад 40 гаруй загвар нь warcore буюу цэргийн сэдэвтэй, мөн зарим хэсгээрээ гудамжны уур амьсгалтай байсан нь дугуйчны шоорт, паска цүнх, арьсан материалтай аксесуарууд, хуванцраар хийгдсэн тунгалаг хүрэм, жийнсэн хослолууд зэргээс харагдах бөгөөд шинэ цуглуулга ерөнхийдөө Fendi ордны шинэ, илүү залуу стилийг илтгэжээ.

 

Сэтгэгдэл бичих

цааш үзэх