Хайх

Бюро 24/7 тойм: Comme des Garçons Comme des Garçons, хавар-зун 2017

Бюро 24/7 тойм: Comme des Garçons Comme des Garçons, хавар-зун 2017

Шинэ төрлийн сургуулийн форм

Text: Buro.Mongolia


Зураг:

Comme des Garçons бэрндийн загварууд ерөнхийдөө этгээд эсгүүр ба авангард хэлбэр дүрсээр ялгардаг. Харин Comme des Garçons Comme des Garçons (тийм ээ, хоёр удаа бичигддэг) салбар маркийн шинэ хувцаснууд илүү тайван хэв маягаар хийгдсэн байна. Хавар-зун 2017 цуглуулгын загваруудыг энгийн гэж нэрлэхгүй ч үндсэн брэндийнхтэй харьцуулбал хамаагүй даруухан, өдөр тутамд өмсөж болохуйц болсон харагдана.

Цуглуулгын хувцаснуудыг сургуулийн формтой адилтгаж болно. Гэхдээ мэдээж хэрэг уламжлалт биш, харин шинэ төрлийн форм юм. Давхар захтай куртка, мөрөвч хуниастай юбка, богино тайралттай брюк өмд, торон нэхээстэй захтай цамц, эрвээхий зангилаагаар чимэглэгдсэн даашинз зэрэг нь бусдаас өвөрмөц стилиэр хувцаслах дуртай, залуу хүүхдүүдэд зориулагджээ. Цэнхэр, хар ба цагаан гэх үндсэн өнгөнүүдээс бүрдсэн цуглуулгад мөн ганц хоёрхон цэцгэн хээ орсон байлаа.

цааш үзэх