Хайх

Говь брэндийн хавар, зуны шинэ коллекци дахь байгаль ба хүйн холбоо

Худалдаанд гарлаа

Text: Бюро 24/7

Байгаль дэлхийн дулаан өнгийг санагдуулам Говь брэндийн шинэхэн коллекци бидний анхаарлыг өөрийн эрхгүй татлаа. Говийн элс мэт цайвар шаргал, горхийн чулууг санагдуулам зөөлөн саарал, зуны нартай өдрүүд мэт улбар шар өнгө гээд хавар-зун 2018 цуглуулга нь бүхэлдээ хүн ба байгалийн хүйн холбоог илэрхийлсэн мэт.

Ноолууран бүтээгдэхүүнээр дагнадаг Говь брэндийн хувьд, энэхүү коллекци нь төгс өнгөний сонголттой, хүн бүрт таалагдах хэзээ ч хуучрашгүй цуглуулга болсныг онцлох нь зүйтэй. Тус брэндийн дизайнерууд нимгэн ноолуураар хавар, зуны заагийг гайхамшигтай гаргаж, хаана ч өмсөж болохуйц тансаг бөгөөд биед эвтэйхэн бүтээл туурвижээ.

Шинэ коллекцийн зураг авалтыг олон улсын загвар өмсөгч Ж.Энэрэл болон Э.Энхболд нар амилуулж, загварын салбарт сүүлийн үед үзэгдээгүй гэр бүлийн аз жаргал, чөлөөт байдлыг харуулсан нь энэхүү коллекцийн мөн чанарыг улам бүр тодотгожээ.

цааш үзэх